Онцлох мэдээ
22
2016.04.19. 14:16 474 0

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол улсад дэмжлэг үзүүлнэ

Манай улсын УИХ-аас өнгөрсөн 2-р сард "2030 оныг хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-аа баталсан. Энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд өчигдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А. Бакей НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн монгол дах суурин төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Даниела Гаспариков тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзалт хийжээ. Уулзалтын үеэр НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн албаны төлөөлөгчид Монгол улсын засгийн газар  тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа ажил хэрэг болгоход чухам ямар тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа талаар судалж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Энэ бодлогыг 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн мэдээллийн санг байгуулж, Монгол улсын парламентийн чадавхийг бэхжүүлэх  үйл ажиллагааг  эхний ээлжинд зохион байгуулах юм.

0 сэтгэгдэл байна.