Фото мэдээ
22
2016.01.9. 16:58 2 092 0

2016 онд гарах шинэ технологиуд

Францын Blue Frog Robotucs  компани гэр бүлийн гишүүн бүрт зориулсан анхны нийгмийн роботыг зохион бүтээжээ. Гэр бүлийн гишүүдийн нас, хүйст зориулан харилцах энэ роботыг 2016 оны 7-р сараас эхлэн худалдаанд гаргана
Энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох виртуаль нүдний шил Oculus Rift энд тэндхийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсаар яваа. Зах зээлд хүлээлт үүсгэж, худалдааны ашиг орлогоо нэмэгдүүлэх стратегитэй энэ бүтээгдэхүүнийг энэ жил хэрэглэгчийн  зах зээлд  гаргахаа амлаад байгаа юм.
Zcan Wireless  хулгана-сканнер. Компьютерийн хулгана давхар үйлдэл хийж, номын болон  хэвлэгдсэн бичиг цаасыг Майкрософт Оффисийн  программд шилжүүлэх боломжийг олгох энэ шинэ бүтээгдэхүүн хэрэглээний зах зээлд чамгүй амжилт гаргах нь ойлгомжтой
Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч LG компани ямар ч өнцөгт үүсгэж болох, эвхээд хуруу шилэнд ч орчих ухаалаг гар утсаа 2016 онд багтаан дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөөд байна. Санаанд багтамгүй энэ бүтээгдэхүүнийг P-OLED технологиор буюу шилээр бус хуванцар материалыг ашиглан хийх юм. Хуванцараар хийсэн дэлгэц нь шилэн дэлгэцээс илүү олон боломжийг олгодог. Нимгэн, хөнгөн ийм материал хийгдсэн гар утсыг өөрийн хүссэн хэлбэрээр ашиглаж болно
Шинэ Зеландын инженерүүд 30 жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст жинхэнэ нислэгийн аппарат бүтээснээ мөн энэ жил худалдаанд гаргана.
2016 онд гар утас хэрэглэгчид гар утсаа ердөө 30 секундын дотор цэнэглэдэг болно. Энэ боломжийг Израйлийн StoreDots  компанийн инженерүүд олгож байгаа юм. Тэд өмнө нь гар утсыг хурдан хугацаанд цэнэглэх олон туршилтыг хийснээр ийм шинэ технологийг олж,  энэ жил хэрэглээний зах зээлд хямд үнэтэй гаргана гэдгээ мэдээллээ
Японы үүрэн холбооны оператор NTT docomo  дэлхийд анх удаа 5 дах үеийн шинэ технологийн 5G Radio Prototypes –ийг Ericson  компанийн тусламжтай  бүтээгээд байна. Энэ технологийн тусламжтай 2016 онд хүн төрөлхтөн 5G  сүлжээг ашигладаг болно
Willow Glass  гэсэн шинэ бүтээгдэхүүний нэр олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татна. Энэ нь хамгийн нимгэн шил буюу 100мкм-ийн зузаантай.  Өөрөөр хэлбэл энгийн цааснаас 1/10 миллиметрээр нимгэн. Ийм шил нь цельсийн 500 хэмд хүртэл тэсвэртэй.

0 сэтгэгдэл байна.