Фото мэдээ
22
2016.01.13. 15:38 950 1

Алтан Бөмбөрцөгийн шагналтнууд

Драмын шилдэг уран бүтээлд Алехандро Иньярритугийн бүтээл Амьд үлдэгч кино Алтан Бөмбөрцөг  шагналыг хүртлээ. Энэ киноны найруулагч Иньярриту шилдэг найруулагчаар, шилдэг драмын жүжигчний шагналыг гол дүрийг амилуулсан Леонардо Ли Каприо хүртжээ
Инээдмийн шилдэг киноны төрөлд Марсын хүн уран бүтээл шалгарлаа. Энэ киноны гол дүрийн жүжигчин Мэтт Деймон инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчнээр
Драмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Өрөө уран бүтээлийн гол дүрийн жүжигчин Бери Ларсон
Жүжигчин Женнифер Лоуренс инээдмийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Жой киноны дүрээр
Жүжигчин Сильвестр Сталлоне шилдэг туслах жүжигчний шагналыг Итгэл: Роккигийн үе залгамжлагч киногоор
Дэлгэцийн шилдэг бүтээлийн төрөлд Стив Жобс бүтээлээрээ Аарон Соркин шалгарлаа. Энэ бүтээлд тоглосон жүжигчин Кейт Уинслет шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртжээ.
Унгарын  найруулагчийн бүтээл Саулын хүү гадаадын шилдэг киноны  шагналыг хүртлээ
Шилдэг анимейшнээр Inside out
Драмын шилдэг цувралаар Мистер Робот
Драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр Хаанчлал  киноны Таражи Хэнсон

1 сэтгэгдэл байна.

Zochin
2016.01.13 21:16
Like medee bna