Фото мэдээ
22
2016.02.19. 17:20 1 918 0

World Press Photo наадмын шагналтнууд тодорлоо

Дэлхийн 128 улсын 5775 гэрэл зурагчид 83,000 гэрэл зургаар өөр хоорондоо өрсөлдлөө. Австрали, Австри, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Иран, Итали, Япон зэрэг улсын 41 гэрэл зургийг 2015 оны шилдэг гэрэл зургаар тодруулжээ.
 

Энэ наадмын "Байгалийн цуврал” бүтээлийн шагналыг АНУ-ын Тим Ламан хүртсэн байна.  Гэрэл зураг: Ойртож яваа хүнийг айлгаж байгаа орангутан


Энэ жилийн наадмын "Оны шилдэг зураг”-ийн шагналыг Австралийн Уоррен Ричардсон "Шинэ амьдралын итгэл” гэрэл зургаараа хүртсэн байна. 2015 оны 8-р сарын 28-ны өдөр Унгар-Сербын хилийн төмөр тороор хүүхдээ дамжуулж байгаа эрийн зургийг тэрээр авсан нь энэ юм байна. Энэ гэрэл зураг мөн "Халуун мэдээ: ганц зураг” төрөлд шалгарчээ


Хятадын гэрэл зурагчин Занг Лей "Орчин үеийн асуудал:Ганц  зураг”-ийн төрөлд шилдгээр шалгарчээ. Гэрэл зурагт утаа тортог суунагласан Хятадын хойд бүс нутгийг харуулжээ


"Орчин үеийн асуудал: Ганц зураг”-ийн 2-р байрын шагналыг АНУ-ын гэрэл зурагчин Адриан Оханесиан  хүртжээ. Тэрээр гэрийнх нь ойролцоо болсон дэлбэрэлтэнд өртөж, түлэгдсэн Суданы 7 настай хүүгийн зургийг авсан байна.


"Өдөр тутмын амьдрал: ганц зураг” ангилалд  Канадын гэрэл зурагчин Кевин Фрайерын гэрэл зураг шалгарсан байна. Хятадын Шанси мужийн нүүрсний цахилгаан станцыг харуулжээ. Хятад улсын эрчим хүч  нүүрсний цахилгаан станцуудаас хамааралтай. Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 1/3 хувийг тус улсын нүүрсний цахилгаан станцууд ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг юм.


"Өдөр тутмын амьдрал цуврал зургийн” ангилалын 2-р байрыг мөн Канадын зурагчин Кевин хүртсэн юм. Төвдийн Ларунг хөндий дэх мөргөлийн туг дарцаг


"Удаан хугацааны төсөл” ангилалын тэргүүн байрын шагналыг АНУ-ын гэрэл зурагчин Мэри Ф Калверт хүртжээ. Энэ төслийн нэр нь "АНУ-ын цэргийн хүчний бэлгийн дарамт”


ОХУ-ын гэрэл зурагчин Сергей Пономарев "Гол мэдээ: цуврал” ангилалын тэргүүн байрыг эзэлсэн байна. Гэрэл зурагт: Грекийн Лесбос аралд  завиар ирж байгаа дүрвэгчид


"Гол мэдээ: Ганц зураг” ангилалын тэргүүн байрыг Бразилийн гэрэл зурагчин Маурусио Лима  хүртсэн байна.  Гэрэл зурагт: Сири дэх Исламын Бүгд найрамдах бүлгийн түлэгдсэн 16 настай дайчныг эмч үзлэгт оруулж байгаа нь


"Байгаль: ганц зураг” ангилалын тэргүүн байрыг Австралийн Рохан Келли хүртжээ. Гэрэл зурагт: Сидней хотын наран шарлагын газарт үүссэн цунамийн үүл


"Хүмүүс: ганц зураг” ангилалын шилдэг уран бүтээлийн шагналыг Словенийн Матич Зорман хүртсэн байна. Гэрэл зурагт: Серб дэх дүрвэгчдийг хүлээн авах хотхоны бүртгэлийн дараалалд зогсч  байгаа бяцхан охин


"Спорт: ганц гэрэл зураг” ангилалын тэргүүн байрыг Австрийн Кристиан Вальграм  эзэллээ. Гэрэл зурагт: АНУ-ын Бивер Крикт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ондрей Банкийн унасан үеийг харуулжээ


"Спорт: цуврал зураг”-ийн ангилалд ОХУ-ын гэрэл зурагчин Владимир Песня тэргүүлсэн байна. Гэрэл зурагт: Доод Новгород хотын хоккейн Ветлуга багийн ахлах дасгалжуулагч Евгений Соловьев мөсөн талбайг тоглолтонд бэлтгэж  байгаа  нь


"Халуун мэдээ: ганц зураг” ангилалд Шведийн гэрэл зурагчин Никлас Хаммаршромын авсан зураг  3-р байрт орсон байна. Гэрэл зурагт: Гондурасын Сан Педро Сула хотын гудамжинд үхсэн эрэгтэйн цогцос


"Халуун мэдээ: цуврал зураг” ангилалын тэргүүн байрыг Сирийн гэрэл зурагчин Аль Доумнийн бүтээл шалгарсан байна. Гэрэл зурагт: Агаарын дайралтын  дараах Сири

0 сэтгэгдэл байна.