Фото мэдээ
22
2016.02.27. 14:44 1 884 0

Өнгөрсөн 7 хоног гэрэл зургийн дуранд

 

Москва хотноо зохион байгуулагдсан уран сайхны гимнастикийн Гран При тэмцээний үеэр Израйлийн тамирчин Ашрам Линой бөмбөгтэй дасгал гүйцэтгэсэн нь

Европын сансар судлалын агентлагийн сансрын нисгэгч Тим Пик хойд туйлын шинэ зураг авснаа олон нийтэд хүргэжээ. Энэ зургийг Олон улсын сансрын станцаас авчээ

Нидерландын зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, кран мөргөжээ. Энэ үеэр хэдэн арван хүн гэмтэж бэртэн, нэг хүн амь насаа алдсан юм

Беларуссийн төрийн тэргүүн Александр Лукашенко Минск  хотноо ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзах үеэрээ түүнийг Дмитрий Анатольевичтэй андуурчээ. "Хүндэт Дмитрий Анатольевич” хэмээн яриагаа эхлүүлсэнд нь Владимир Путин "Зөв зөв, мөнгө түүнд л бий” хэмээн  хариулжээ.

Шинэ Зеланд, Австралийн крикетийн шигшээ багуудын тоглолт өнгөрсөн 7 хоногт Крайстчерче цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Энэ тоглолтын  үеэр цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн хөгжөөн дэмжигч гүйж, тоглолтыг саатуулжээ

Энэтхэгийн Мумбай хотын тээврийн хэрэгслэл. Ажлын цагаар тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэх иргэдийн тоо огцом нэмэгддэг тул Энэтхэгийн  төмөр замын яам шинэ төмөр замын төсвийг паралментдаа өргөн барьжээ

Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг Берлинд гүйх цаг өөртөө гаргаж чадсанаа өгүүлж, энэ зургаа өөрийн нүүр номдоо нийтэлжээ. Үргэлжийн мөнхөд завгүй гэгдэх тэрээр 2016 оныг гүйлтийн жил болгон  зарласан юм. Энэ жил тэрээр 365 миль зам гүйх зорилгыг өөртөө дэвшүүлжээ

Ливан хотын нийслэл Бейрут хотод хогон гол бий болжээ. Уут савтай хог Эль Жудейда гудамжаар дүүрэн хөглөрөх болсон байна. Ийм байдал хагас жилийн өмнө орон нутгийн засаг захиргаа хуучин хогийн цагийг хааж, шинэ цэг байгуулах газар олж чадахгүй болсноос эхэлсэн гэнэ.

0 сэтгэгдэл байна.