Видео мэдээ
22
2016.06.21. 15:31 1 171 0

Монголын аэробикчид дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Инчон хотноо аэробик гимнастикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-ний өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э. Мөнхнасан, О. Содгэрэл, А. Энхпүрэв, Б. Баясгалан, Ч. Золбоо, Э. Ананд, Ө. Тэмүүлэн нарын зэрэг бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг тамирчид Аэробик алхаа ангилалд 17900 оноо авч хүрэл медаль хүртсэн байна. Хошой аварга Монгол улсын баг 2 дах хүрэл медалиа хүртсэн нь энэ юм. Тэмцээний энэ ангилалын  алтан медалийг Францын баг тамирчид хүртсэн бол Хятадын баг мөнгөн медаль хүртжээ.  Олимпийн бус спортын төрлийг анх 1983 онд АНУ-ын тамирчинг Ховард, Карен Шварц нар санаачилсан гэж үздэг. Гимнастикийн энэ төрлөөр анх АНУ-ын анхны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан нь спортын нэгэн шинэ төрлийн эхлэл болсон гэдэг юм. Спортын болон уран гитмнастикийн элементүүдийг өөртөө агуулсан, бүжиг, акробатын хөдөлгөөнтэй хослуулсан энэ төрлийг 1994 оны 5-р сард Олон улсын гимнастикийн холбоо нэгэн төрлийн гимнастик хэмээн хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Парис хотноо анхны аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж улмаар 2000 оноос тэгш тоотой  жил дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах уламжлал тогтсон юм. 
 

0 сэтгэгдэл байна.