Видео мэдээ
22
2016.06.23. 17:39 937 0

Роналдуг уучлал гуйхыг шаардлаа

Португалийн хэвлэл мэдээллийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэгч Correio da Mahla группын хамт олон  дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдуг албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Үүнээс гадна Португалийн хөлбөмбөгийн холбоог ч мөн албан ёсны хүлцэл өчихийг хүсчээ. Энэ байгууллагын телевизийн салбарын нэгэн сэтгүүлч Роналдугаас Унгар Португалийн хөлбөмбөгийн тоглолтын өмнөхөн тоглолтонд бэлэн эсэхийг нь асуусныхаа төлөө хөдөлмөрийн гол багаж ыболох микрофоноосоо салсан гэнэ.  Алтан бөмбөгийн эзэн Роналду түүнд ямар ч үг хэлэлгүй микрофоныг нь булаан авч нуур луу  шидсэн хэрэг Францын Лион хотноо болсон юм байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүн Карлуш Родригеш "Шигшээ багийн ахлагчийн хувиар Роналду хууль зүйн хүрээнд хариуцлага хүлээж байгаа. Түүнийгээ ажил хэрэг болгох ёстой. Бүхэл бүтэн улс үндэстнийг доромжилсныхоо төлөөд Роналду болоод Португалийн хөлбөмбөгийн холбоо биднээс албан ёсны уучлал хүсэх ёстой гэж бид  үзэж байна” гэсэн байна.

0 сэтгэгдэл байна.