Видео мэдээ
22
2020.05.26. 19:09 163 0

Байгалийн үзэсгэлэнт газруудаас -Элсэн тасархай

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. 


0 сэтгэгдэл байна.