Видео мэдээ
22
2016.01.20. 15:45 1 045 0

Аль Жазийра сувгийг Ш. Алтантуяагийн хэрэгт холбогдуулан шүүхэд өгчээ

Тэгвэл энэ баримтат киноны хэргээр тус сувгийн эсрэг Малайзын нэгэн бизнес эрхлэгч шүүхэд нэхэмжлэл гарагсан байна. Малайзын иргэн бизнес эрхлэгч Абдул Салам Ахмад гэгч нь олон улсын өргөн нэвтрүүлгийн Ал Жазийра сувгийн хийсэн бүтээлд өөрийг нь Г. Алтантуяагийн хэрэгт зуучлагчийн үүрэгтэй оролцсон хэмээн дурьдаж, нэр төрд нь халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байна. Түүний өмгөөлөгч Абдул Кадир Ал Жазийрагийн орон нутгийн төлөөлөгч Стив Чао гэгчтэй  уулзалт хийсэн боловч Ал Жазийрагийн төлөөлөгч уучлал хүсэхээс татгалзсан төдийгүй олон нийтийн сүлжээ сайт, вэбсайтуудаас уг бүтээлийг буцаан татахгүй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Хуулийн Акбердин энд Ко фирм Чаод өнгөрсөн жилийн 12-р сарын 8-ны өдөр   баримт материалд дурьдагдсан бизнес эрхлэгч Абдул Саламаас уучлал хүсч байгаа тухайгаа 14 хоногийн хугацаанд орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлэхийг шаардсан захидал илгээсэн юм байна. Үүнээс гадна хэрвээ уг шаардлагыг үл биелүүлсэн нөхцөлд иргэний хуулийн дагуу арга хэмжээ авах, 50 сая рингэтт нэхэмжилж байгааг уг захидалд дурьджээ. Уг захидлыг баримтат кино бүтээлийн зохиогч, Австралийн чөлөөт сэтгүүлч Мари Энн Жоллид мөн илгээсэн гэж хуулийн фирм мэдээлсэн байна. Баримтат бүтээлийн зохиогч Жоллигийн өгүүлж байгаагаар Салам гэгч рүү одоо Австралийн цагаачлалын албанд саатуулагдаж байгаа Малайзын цагдаагийн тусгай ажилтан асан Сирул хэдэн сая ам доллар нэхэж, одоогийн Ерөнхий сайдыг албан тушаалаасаа  буутал Австрали улсад байх болно гэсэн утгатай мессежийг хэд хэдэн удаа илгээсэн юм байна. Харин Салам  энэ бүх мэдээллийг няцааж, Сирулын зуучлагч хийгээгүй гэдгээ мэдээлж, Ал Жазийра суваг болон сэтгүүлчийг олон улсын шүүхэд өгөөд байгаа юм байна. Ш. Алтантуяагийн амь насыг  хөнөөж, улмаар дэлбэлсэн хэрэгт буруутгагдсан Сирул Азхар Австрали улсад хоригдож байгаа бол нөгөө хэрэгтэн болох Азилах нь Сунгай Булохын шоронд хоригдож, Селангорын Султанаас өршөөл хүсээд байгаа гэсэн мэдээлэл бий. Улс төрийн шинжээч Абдул Разак Багинда, Ерөнхий сайд Нажиб Разак нарын нэр холбогдсон энэ хэргийн сэдлийг өнөөг хүртэл шүүхээс тогтоогоогүй байгаа юм.

0 сэтгэгдэл байна.