Хөндүүр сэдэв
22
2016.10.6. 13:09 404 0

Эмэгтэйчүүдийн биеийн жин эх нөхрөөс хамааралтай

Ихбританийн мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн биеийн жин хамтрагчтайгаа ямар харилцаатайгаас хамаардаг гэж үзжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн бие организмд явагдаж байгаа олон үйл явцыг сэтгэл хөдлөл хянадагтай холбоотой  гэнэ. Сэтгэл хөдлөлийн гол эх суурь нь романтик харилцаа учраас Ихбританийн эрдэмтэд дээрх дүгнэлтээ гаргасан байна. Ингэхдээ тэд 3000 гаруй сайн дурын иргэдийг хамруулсан социологийн судалгаа хийсэн юм байна. Шинэхэн хосууд болзож эхлэх үед эмэгтэй эсрэг хүйстэндээ таалагдахын тулд жин болон биеийн галбиртаа анхаардаг байна. Романтик харилцаа ч сэтгэл зүйд нь нөлөөлж энэ үед хэдэн кг жин хасдаг гэнэ. Харин харилцааны 2  дах шатанд  нэгэнт тогтвортой харилцаа үүссэн  байх учраас эмэгтэйчүүд жиндээ төдийлөн анхаарахаа больдог. Ингсэнээр эмэгтэйчүүд дунджаар 4-5 кг жин нэмдэг байна.  Харилцаа улам бүр гүнзгийрч  сүйн бөгжөө авч, хурим хийх болох үед эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулснаар дахиад жин нь буурч эхэлдэг байна. Цаашлаад хүний амьдралын шинэ мөчлөг буюу хүүхэд төрөх, стресст орох гэх зэргээр эмэгтэйчүүдийн биеийн жин нэмэгдэж, буурдаг гэж Ихбританийн эрдэмтэд ажиглалт судалгааныхаа ажлын дүгнэлтэд өгүүлжээ.

0 сэтгэгдэл байна.