Хөндүүр сэдэв
22
2016.01.9. 18:28 264 0

Охины бэлэг

Мөнгө багатай байсан учир бэлэг боох цаас дахиад худалдан авч чадахгүйдээ залуу  бухимдсан байлаа.  Зул сарын баяр болж охин "Ааваа, үүнийг таньд” гээд бэлэгний цаасаар чимсэн бяцхан хайрцаг өгчээ. Өмнөх өдөр нь бэлэгний цаас дуусгасанд охиноо зэмлэсэн аавын сэтгэл хөдөлсөн боловч дахиад л уурлаж эхлэв.”Хэн нэгэнд бэлэг өгч байгаа бол дотор нь заавал юм хийх ёстойг чи мэддэггүй хэрэг үү?” гэж охин руугаа хашгиран дайрчээ. Түүний дуунаас айсан охин нь чичирч, нулимстай чигээрээ "Ааваа, наад хайрцаг чинь хоосон бишээ. Би энэ хайрцагийг үнсэлтээрээ дүүргэсэн юм. Тэр бүх үнсэлт зөвхөн таньд л зориулагдсан юм” гэжээ. Аавд хэлэх үг олдсонгүй, охиноо тэвэрч аваад уучлал гуйжээ. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа машины осол болж охин тэнгэрт хальжээ. Охины хамгийн сүүлд ааваасаа гуйсан зүйл нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй тэр дүүрэн үнсэлт бүхий хайрцагийг дэрэн доороо хийж унтах, охиноо санасан үедээ онгойлгож үнсүүлэх байлаа.
Хүн ертөнцийг чимэглэдэг, амьд оршихуй бол Хайр. Хайрцаглаж, савлаж болдоггүй хайр энэрэлийг бид ээж аав, үр хүүхэд, найз нөхөд, бурханаас хүлээж авдаг.  Хайраас өөр үнэ цэнэтэй зүйл гэж энэ хорвоод үгүй билээ.

0 сэтгэгдэл байна.