Хөндүүр сэдэв
22
2016.01.11. 18:42 339 0

Мөнгөөр худалдан авч болдоггүй зүйл

Гурван хүүхэд дээр нь нэмэгдээд ээж, аав нь хамт амьдардаг. Гэр бүлээ булан талхтай байлгахын  тулд Рама өдөрт 16 цаг ажилладаг  байлаа. Хүүхдүүдээ унтаагаар нь өглөө  эртлэн ажилдаа гарч, хүүхдүүдээ унтсан хойно нь гэртээ харина. Гэр бүлийнхэн нь түүнтэй ядаж ганц  цагийг ч болов хамт өнгөрөөхийг хүсч, хүүхдүүд нь сэтгэлээрээ түүнийг  үгүйлдэг байлаа. Ядаж бүтэн сайн өдрийг хамтдаа яагаад өнгөрүүлж болдоггүй юм бэ гэж хүүхдүүд нь гайхан бодно. Гэр бүлийн хэрэгцээ, сургуулийн төлбөр төлөх зэргээс өгсүүлээд түүнд санхүүгийн нэмэлт орлого хэрэгтэй болдог учраас ням гаригт эхнэрийнхээ хамтаар ажилладаг байв. Энэ маягаар хэдэн долоо хоног, хэдэн жил өнгөрчээ. Ажилдаа шаргуу Рамагийн хичээл зүтгэлийг нэгэнтээ үнэлж, түүний ашиг орлого нэмэгдэж, албан тушаал ч ахив. Тэдний гэр бүлийнхэн цоо шинэ байранд нүүн орж, хувцас нь сайжирч, эрүүл хүнс хэрэглэдэг болов. Гэвч Рамагийн хувьд өмнөх шигээ л тасралтгүй ажиллаж, илүү их мөнгө олохыг хичээнэ. Нэгэн өдөр түүнээс эхнэр нь "Бид сайхан л амьдарч байна. Чи яагаад мөнгөний төлөө хэт улайран зүтгэж байна вэ” гэж асуужээ. Хариуд нь Рама "Чамайгаа аз жаргалтай байлгахын төлөө,  дутах гачигдах зүйлгүй амьдруулахын төлөө би ажиллаж байна” гэжээ.  Ийм маягаар гэр бүлдээ цаг гаргаж чадалгүй явсаар 2 жил өнгөрчээ. Хүүхдүүдийн хүсэх ганцхан зүйл нь аавтайгаа гэртээ аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн ганц цагийг өнгөрөөх явдал байлаа. Энэ хооронд Рамагийн хичээл зүтгэлийг бас л тэнгэр ивээж, орлого нь нэмэгдэн, баяжсаар байлаа. Ингэсээр хотын хамгийн баян айл болжээ. Тэдэнд бүх зүйл нь бий.  Үнэтэй тавилгаар гэр нь дүүрч, усан сантай ч болов. Гэтэл Рама бас л гэр бүлийнхэнтэйгээ уулзах цагаар хомс. Хүүхдүүд нь өсч томрон, өөр өөрсдийн зам мөрийг хөөжээ. Рама дараачийн таван үедээ хүрэлцэхүйц хангалттай хэмжээний хөрөнгө цуглуулжээ. Амралтынхаа өдрийг өнгөрөөх зуны тансаг харштай ч болов. Нэгэн өдөр охин нь "Ааваабидэнтэй хамт нэг өдрийг ч болов өнгөрөөгөөч" гэхэд нь Рама "Тэгэлгүй яахав хонгор минь, Маргаашийн өдрийн хоолноос эхлээд 5 өдөр хамт байх болно. Ажлаас залхаж, биеэ цэнэглэх хэрэгтэй  байна” гэжээ. Утсаар хэлсэн энэ  үгийг сонссон түүний гэр бүлийнхэн хязгааргүй их баяр хөөрт умбажээ. Харин маргааш өдрийн өглөө нь  зуны тансаг харшийг нь далайн хүчтэй давалгаа цохьжээ. Рамад далайн хүчтэй давалгааны тухай мэдээг сонсох зав байсангүй. Зуны харшдаа  хүрч, гэр бүлийхнийг хичнээн дуудсан боловч нэг ч хариу сонссонгүй, хайртай хүмүүсийнхээ цогцосыг ч олж чадсангүй. Тэднийгээ дахиад хэзээ ч олж харж чадсангүй. Түүнд сая сая  доллар байгаад ч тэднийгээ дахиад сүүлчийн удаад ч болов харж чадсангүй. Эхнэрийнх нь хэлсэн "Бид сайхан л амьдарч байна. Чи яагаад мөнгөний төлөө хэт улайран зүтгэж байна вэ? гэсэн асуулт  чихэнд нь цуурай  шиг сонсогдож байлаа.
Мөнгөөр худалдан авч болохгүй цорын ганц зүйл гэр бүл, гэр бүлийн аз жаргал байдаг билээ.

0 сэтгэгдэл байна.