Хөндүүр сэдэв
22
2016.01.11. 19:43 225 0

Сурсан хичээл

Тэнд тэд  хэд хоноод  гэртээ буцаж ирсэн даруйдаа Жеймс хүүгээсээ аялал ямар байсан тухай асуужээ. "Үнэхээр гайхалтай аялал байлаа, ааваа” гэж хүүгээ хариулахад нь "Ядуу хүмүүс яаж амьдарч байгааг чи харав уу?” гэж хүүгээсээ асуулаа. "Тийм ээ ааваа”. "Чи энэ аялалаас юу үзэж харсан, юу сурснаа надад яриач” гэхэд нь хүү нь: "Бид нэг нохойтой байхад тэр хүмүүс 4 нохойтой байна. Манай цэцэрлэгийн яг голд нь усан сан байхад тэдний цэцэрлэг хязгааргүй уудам юм. Бид жижигхэн газарт амьдардаг байхад тэдний амьдарч байгаа газар хязгааргүй юм. Бидэнд гэрийн үйлчлэгч байхад тэд бусдад үйлчилдэг. Бид хоол худалдаж авдаг байхад тэд хоолоо өөрсдөө ургуулж байна. Бид хөрөнгөө ханаар тусгаарлаж хамгаалдаг байхад тэднийг найз нөхөд нь хамгаалж байна” гэсэн хүүгийнхээ хариултыг сонсоод Жеймст хэлэх үг  олдсонгүй. Хүү нь эцэст нь " Биднийг ямар ядуу амьдарч байгааг харуулж, таниулсанд баярлалаа ааваа” гэлээ.
Хайр, Халамж, нэгдэл, сэтгэл  хангалуун байдал биднийг мөнгөнөөс илүү баян болгодог билээ.

0 сэтгэгдэл байна.