Хөндүүр сэдэв
22
2016.01.11. 19:59 334 0

Гурван төрлийн хүн

Оюутнууд тэдгээр гурван тоглоомыг үзэж, тоглоом болгон тус тусдаа нүхтэй болохыг олж гэнэ. 1 дэх тоглоом нь чихэндээ нүхтэй байхад 2 дах тоглоом нь чих, амандаа нүхтэй, гуравдах тоглоом нь ганцхан чихэндээ нүхтэй байж гэнэ. Тэгээд оюутнууд эхний тоглоомын чих рүү нь зүү оруулж үзэж гэнэ. Тэгсэн нэг чихээр нь орсон зүү  нөгөө чихээр нь гарч ирж байх юм. 2 дах тоглоомын чих рүү нь зүү хийхэд амаар нь өнөөх зүү нь гарч ирж байлаа. Харин гурав дах тоглоомын ганц нүхтэй чих рүү зүү хийхэд зүү гарч ирсэнгүй. Нэгдэх тоглоом нь таныг зовсон үед зовлонг чинь сонсч, халамжилдаг хүнийг илтгэж байгаа хэрэг. Гэхдээ  зүү нэг чихээр нь ороод нөгөө чихээр гарч байгаа учир таны зовлонг хуваалцаж чадахгүй зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэсэн үг. Иймээс энэ тоглоомтой ижил жинхэнэ зүрх сэтгэлээ таньд зориулж чадахгүй хүнтэй нөхөрлөхөөс зайлсхий.
 Хоёрдах тоглоом нь таныг хайрлаж, халамжилж байгаа хүний дүрийг үзүүлдэг хүнийг төлөөлж байгаа юм. Чихээр нь орсон зүү амаар нь гарахтай адил  хүмүүс таны зовлон, эсвэл итгэж хэлсэн үгийг чинь өөрийн чинь эсрэг хэрэглэх аюултай. Хэнд ч хэлж болохгүй гэсэн нууцыг чинь дотны найзтай ийм хүмүүс олон нийтэд түгээн зарлана
Гуравдах тоглоом нь таны чин сэтгэлээ зориулан итгэх итгэлтэй хүнийг төлөөлж байгаа хэрэг. Ийм хүмүүст та өөрийнхөө нэг адил итгэл үзүүлж, итгэлээ хүлээлгэ.
Гуравдах тоглоомтой адил нууцыг чинь чандлан хадгалах, зөвхөн таны төлөө байх хүнээр өөрийгөө тойруул. Таны юу хэлж ярьж байгааг сонсч байгаа хүн таньд үнэн сэтгэлээрээ туслан зөвлөх нэгнээс үнэтэй байж чадахгүй

0 сэтгэгдэл байна.