Хөндүүр сэдэв
22
2016.01.12. 18:05 9 127 0

Шодойг томсгох арга үнэхээр үйлчилдэг гэж үү?

Шодойнхоо хэмжээг голсон эрчүүдэд зориулж дэлхийн анагаах ухааны салбарт үр дүн нь батлагдаагүй  олон төрлийн эм бэлдмэлийг вэбсайтууд худалдаалдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. "Ихэнх эрчүүд өөрсдийнхөө бэлэг эрхтнийг бага гэж боддог боловч энэ нь үнэн хэрэгтээ  тийм ч жижигхэн байдаггүй. Тэдгээр эрчүүд эмч, мэргэжилтнүүдтэй ярилцаж, зөвлөгөө авалгүйгээр янз бүрийн эм бэлдмэл, хэрэглэлийг хэрэглэж өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг” гэж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн зөвлөх профессор Кевин Уэлий өгүүлжээ. Мэдээж, дээрээс бэлэг эрхтэнээ харахад жижигхэн харагддаг учир ихэнх мэргэжилтнүүд толинд хажуу байрлалаас харахыг зөвлөдөг. Өөрийнхөө бэлэг эрхтнийг томруулахыг хүсч байгаа бол дараах хэдэн зүйлийг өөрийн биеэр шалгаж үзэх хэрэгтэй байдаг гэнэ. Энэ нь:
  • Бэлэг эрхтний орчмын үсийг тайрах, багасгах, эсвэл хусах- Ихээхэн хэмжээний үс ургаж, дарснаас бэлэг эрхтэн байгаа хэмжээнээсээ бага болж харагддаг
  • Жингээ хасах-Пивоны гүзээ ихэнх эрчүүдийн бэлэг эрхтнийг халхалдаг учир жижигхэн харагддаг
  • Жингээ барь-Байнгын дасгал хөдөлгөөний ачаар биеийн хэвийн жингээ хадгалах нь таны бэлгийн харилцааг сайжруулаад зогсохгүй гоо сайхан харагдаж, эсрэг хүйсийнхээ сонирхолыг татах боломжтой болгоно. Канадын эрэгтэйчүүдийн эмч, профессор Кевин зах зээлд арилжаалагдаж байгаа бэлэг эрхтэн томруулагч  зарим аргуудын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийн талаар товчхон мэдээлэл өгсөн байна.
Эм, гель: Эдгээр бүтээгдэхүүнд амин дэм, хений бищд ашигтай элементүүд, дааврын ургамлууд агуулагддаг гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эдгээр нь клиник хүрээнд батлагдаагүй байдаг гэнэ. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй боловч ямар ч үр дүнд хүргэдэггүй юм байна. АНУ-ын Мэрилэндын анагаах ухааны их сургууль ийм эм бэлдмэл, гелэн бүтээгдэхүүнд судалгаа хийснээр хар тугалга, бордоо, Е нян, малын ялгадаст агуулагддаг савханцар зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй найрлагуудыг олж илрүүлсэн байна. "Эдгээр нь үнэндээ цаг барсан л ажил. Эм болоод гель, түрхлэг нь ямар ч үр дүнгүй гэдгийг АНУ-ын эрдэмтэн мэргэжилтнүүд нэгэнтээ тогтоосон. Хэрвээ эдгээр бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй байсан бол эмийн сангуудаар худалдаалах байсан шүү дээ. Түрхлэг хэрэглэх нь хэт ичимтгий залууст тус болж мэдэх л дээ. Тааламжтай сэтгэгдэл төрүүлэх боловч бэлэг эрхтнийг томруулахад ямар ч үр нөлөө үзүүлэхгүй” гэж профессор Кевин өгүүлжээ.
Вакуум төхөөрөмж: Бэлэг эрхтэн томруулагч вакуум нь бэлэг эрхтний гаднаас углаж, агаарыг нь соруулан томруулах хэрэгслэлийг хэлдэг. Энэ нь цусыг бэлэг эрхтэнд төвлөрүүлснээр бэлэг эрхтэн хавдаж, томорсон мэт сэтгэгдэл төрүүлдэг багаж. Зарим тохиолдолд буюу бэлгийн хөвчрөлийг эмчлэхийн тулд ийм багажийг  богино хугацаагаар хэрэглэдэг. Харин удаан хугацааны туршид вазуумыг хэрэглэхэд бэлэг эрхтний эд эсийг үхүүлж, улмаар бэлэг эрхтэн босох, хөвчрөх дадлыг үгүй хийдэг байна. "Энэ бол богино хугацаанд л бэлэг эрхтний хэмжээг томруулж байгаа нь батлагдсан төхөөрөмж. Цөөхөн хэдэн минутанд цусыг бэлэг эрхтэнд төвлөрүүлснээр та том шодойтой болно гэдэг байж боломгүй явдал” гэж Кевин өгүүлсэн байна.
Бэлэг эрхтэн уртасгагч: Бэлэг эрхтэнг сунгахад зориулагдсан нэг үзүүртээ хүндрүүлэгчтэй савааг ингэж нэрлэдэг. Шодойнд хүндрүүлэгч зүүснээр уртасна гэж байхгүй, харин эргээд бэлэг эрхтний эрүүл мэндэд ноцтой хүндрэл үүсгэдэг гэнэ.
Шодойг шамлах дасгал: Эрхий болон долоовор хуруугаараа шодойг шамлах дасгалыг Jelqing  хэмээн нэрлэдэг. Энэ  дасгал нь шодойн дах цусны эргэлтийг сайжруулж, хөвчрөлтийн хугацааг уртасгадаг. Гель, түрхлэгийг хэрэглэж ийм дасгал хийх нь бэлгийн хавьтлын хугацааг сунгах боловч шодойн хэмжээ өөрчилж чаддаггүй
Шодойн хэвлийн мэс засал: Шодойн хэвлийн мэс засал гэдэг нь биеийн аль нэг өөхтэй хэсгээс тодорхой хэмжээний өөх авч шодойн өхөлөг хэсэгтэй холбох аргачлалыг хэлдэг байна. Зарим тохиолдолд ийм аргаар 1,4-4 см хүртэл шодойн хэмжээг нэмсэн байдаг бол ийм хагалгаа хийлгэсэн эрчүүд тодорхой  хугацааны дараагаар сорви, загатнаа үүсэх, галбир өөрчлөгдөх, халдварт өвчинд  өртөмтгий болох зэрэг бие, сэтгэлийн шаналгаанд өртдөг нь судалгаагаар тогтоогджээ. Ийм өөр нэгэн мэс ажилбар туршилтын шатандаа явагдаж байгаа нь өөх шилжүүлэхээс илүү үр дүнтэй гэнэ. Энэ нь шодойн арьсанд өнгөц зүсэлт хийж, тээрхийд эд эс болон хуваагдах сувагтай адил био савааг суулгадаг аргачлал юм байна. Гэхдээ өөх шилжүүлэх эсвэл био саваа нь тодорхой хугацаанд шингэдэг учир мөн л удаан хугацаанд оршин тогтнож чаддаггүй байна.
Шодойг уртасгах хагалгаа: Шодойг уртасгах хагалгаа буюу шодойн шөрмөсийг таслах хагалгаагаар бэлэг эрхтэн 2 см хүртэл уртсах боломжтой гэнэ. Гэхдээ энэ нь бэлэг эрхтний хөвчрөлтийн хугацааг богиносгодог байна.
Эцэст нь профессор Кевин шодойгоо хэмжиж, том жижигт нь санаа зовниж суухын оронд ор хөнжлийн ажилдаа санаачлага гарган, хамтрагчийнхаа хүсэл тачаалыг өдөөх нь илүү үр дүнтэй, эрүүл мэнддээ эрсдэлгүй алхам  гэдгийг зөвлөжээ.

0 сэтгэгдэл байна.