Хөндүүр сэдэв
22
2020.09.23. 14:05 140 0

Уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргажээ

Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Шувуутай багийн "Ар цагаан” гэдэг газарт уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гарган авсан талаар тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай байгийн нутагт орших "Ар цагаан” гэх газарт "Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд нурангид дарагдсан юм.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан тул Үндэсний аврах бригадыг дайчилжээ. Улмаар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж есдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт амиа алдсан иргэний цогцсыг гарган авсан байна.

0 сэтгэгдэл байна.