Хөндүүр сэдэв
22
2016.01.14. 20:40 495 0

Цэвэршилт ба дааврын эм

Дааврын эм нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн бие организм дах оестроген, прогестрегений түвшинг тэнцвэржүүлдэг байдаг. Ингэснээр энэ үед биед илрэх зовиурт шинж  тэмдэгийг бууруулдаг  байна. Оестроген нь ясны эрүүл байдлыг хадгалах, хамгаалахад  нөлөөлдөг учир дааврын эм  хэрэглэснээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийг ясны сийрэгжилтээс сэргийлж өгдөг. Үүнээс гадна дааврын эм нь халуу дүүгэх, үртээ хуурайших,  шээс задгайрах, бэлгийн дур хүслийг сайжруулах, яс хугарах, гэдэсний хорт хавдарын эрсдлийг бууруулдаг. Гэхдээ  дээр дурьдснаар энэ төрлийн эмийг удаан хугацаанд хэрэглэснээр:
•    Хөхний хорт хавдар
•    Өндгөвчний хавдар
•    Цус бөглөрөх
•    Ген венийн тромбоз
•    Харвах зэрэг эрүүл мэндийн эрсдэлд хүргэдэг байна.
Энэ төрлийн эмийг нэг жилээс илүү хугацаанд хэрэглэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Үүнээс гадна цэвэршилтийн насны эмэгтэйчүүд  хэн нэгний зөвлөгөөг дагаж,  дааврын эмийг шууд хэрэглэхгүй байхыг мөн зөвлөдөг. Энэ нь та мэдэхгүй ч гэсэн таны бие организмд даавраас үүдэлтэй хорт хавдар буюу хөхний, савны хавдарын эс үүссэн, цус бөглөрөх эрсдэлтэй буюу ангина, зүрхний суурь өвчлөлтэй бол  заавал эмэгтэйчүүдийн эмчид хандаж, чухам ямар аргаар цэвэршилтийн үед илрэх зовиурыг багасгах зөвлөгөөг авах хэрэгтэй байдаг. Зарим эмэгтэйчүүдийн дунд дааврын эмийг хэрэглэснээр биед  өөрчлөлт ордог гэсэн буруу ойлголт байдаг. Тухайлбал, зарим эмэгтэйчүүд жин нэмсэн шалтгаанаа дааврын эмтэй ихэвчлэн холбодог бол энэ нь  анагаах ухаанд батлагдаагүй юм байна. Ер нь цэвэршилтийн үед эмэгтэйчүүд дааврын тэнцвэргүй байдлаас шалтгаалан бага хэмжээгээр жин нэмдэг. Энэ үед идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолны дэглэм барих нь жин нэмэхээс сэргийлж өгдөг байна. Мөн дааврын эм хэрэглэж байгаа нөхцөлд жирэмслэхгүй гэсэн ойлголт ихэнх эмэгтэйчүүдэд байдаг нь бас л өрөөсгөл юм байна.  Дааврын эм нь жирэмслэлтээс хамгаалах зориулалтгүй учир 50-аас доош насны бол хамгийн сүүлд биеийн тэмдэг ирснээс хойш 2 жилийн дотор, 50 гарсан бол нэг жилийн дотор ч жирэмсэлж болох эрсдэлтэй байдагийг санах хэрэгтэй.

0 сэтгэгдэл байна.