Хөндүүр сэдэв
22
2020.10.22. 09:24 177 0

Хүүхдээ хашраах зорилгоор орцонд нүцгэн гаргасан гэж мэдүүлжээ

"Алтай" хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй,хөл нүцгэн орцонд зогсож байсан бага насны хүүгийн учир шалтгааныг тодруулахаар Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, хяналт дор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс болон хүүхэд хамгааллын байгууллагын хамтарсан баг хүчирхийллийн шинж байгаа эсэхэд шалгалт явуулж байна.
Өнгөрсөн ням гарагт болсон энэ асуудлаар хүүгийн гэр бүлийнхэн болон хажуугийн айлуудаас мэдүүлгүүдийг авсан бөгөөд хүүхдэд гэмтлийн шинж байгаа эсэхийг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний дүн гараагүй байгаа аж. Шинжилгээгээр гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэрэв гэмтээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэж ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас мэдээлсэн. Хүүгийн ээж хувьд хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан гэж мэдүүлжээ. Өмнө нь ийм асуудал гаргаж байсан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

0 сэтгэгдэл байна.