Хөндүүр сэдэв
22
2020.11.2. 09:09 1 507 0

Согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуухаар завджээ

 

Амралтын өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, 30 настай эмэгтэй хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуух гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд өнгөрөгч Бямба гарагт /2020.10.31/ тус дүүргийн иргэн, 30 настай эмэгтэй З гэгч нь хамтран амьдрагч 34 настай Б-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Улмаар цогцсыг хивсэнд ороон нуухн дарагдуулахаар завдаж байхад нь эгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

0 сэтгэгдэл байна.