Хөндүүр сэдэв
22
2016.01.15. 16:20 1 360 0

Түрүү булчирхайн хавдар үүсгэх шалтгааныг тогтоожээ

Өөрөөр хэлбэл,  өөх тосны эс уураг ялгаруулж, аюултай энэ өвчний эсийг хурдан хугацаанд үржүүлдэг  гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Илүүдэл жинтэй,   таргалалттай хүмүүс түрүү булчирхайн хорт хавдарын өвчлөлд өртөх эрсдэл нь нилээд өндөо байдаг гэж Францын мэргэжилтнүүд өгүүлж байгаа юм. Өөх тосны эс CCL7  гэх нэршилтэй уургийн эсийг үүсгэж, улмаар энэ уургийн эс нь хамгийн ойрхон байгаа эрхтэнд үсэрхийлж, өвчлөл үүсгэдэгийг судалгаагаараа тогтоосон байна. Хэдийгээр энэ судалгаа туршилтыг хулгана дээр хийсэн боловч хүний өөх тосны эс нь мөн ийм уургийн эсийг үүсгэдэг гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Энэ судалгааны үр дүнгээр  хэт тарган эрчүүдийн түрүү булчирхайн хорт хавдарын эсрэг хэрэглэх эм бэлдмэлийг гаргаж авах шат нэг шатлалаар ахина гэдэгт тэдгээр эрдэмтэд итгэлтэй байна. Энэ өвчлөл нь эрчүүдийн дунд  тохиолдож байгаа хорт хавдарын тохиолдлоор 2-рт бичигдэж байгаа юм. Ер нь таргалалтаас үүдэлтэй хорт хавдар ихэнхдээ хөх, гэдэсний болон умайд  үүсдэг  болохыг тогтоож байсан. Харин энэ удаагийн судалгаа, туршилт нь  таргалалт түрү булчирхайд нөлөөлөх нөлөөллийг тооцоолсон анхны үйлдэл болсон юм.

0 сэтгэгдэл байна.