Хөндүүр сэдэв
22
2016.02.3. 13:27 806 0

Химийн бодисуудын нөлөөллөөс эмэгтэйчүүд эрт цэвэршдэг

Тухайлбал,  хувийн ариун цэврийн хэрэглэл, гэр ахуйн цэвэрлэгээний бодисууд, бүтээгдэхүүн зэргээс шалтгаалж химийн бодисыг бага хэрэглэдэг эмэгтэйчүүдээс 2-4 жилээр эрт цэвэрших эрсдэл нэн өндөр байдаг гэнэ. Вашингтоны анагаахын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрт цэвэршилтийн шалтгааныг тодруулсан юм байна. Ингэснээр өдөр тутмынхаа хэрэглээ тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг судалж мэдэхээс гадна ахуйн  хэрэглээний цэвэрлэгээний бодисыг хэрэглэхдээ заавал нэг  удаагийн бээлий өмсөх, богино долгионы зуухаар хоол унд халаах, бэлтгэхдээ нийлэг эдээр хийсэн аяга контейнер бус цаасан эсвэл шилэн аяга тавагийг хэрэглэхийг зөвлөж эхэлжээ. Эрдэмтэд хүний бие организм, дааврын хуваарилалтанд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тогтоох судалгаагаараа хүний цус болоод шээсэнд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй 111 төрлийн химийн найрлагыг тодорхойлсон байна. Эдгээр найрлага бодисын ихэнх нь  эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эд эрхтэний үйл ажиллагааг саармагжуулдаг болох нь тогтоогдсон байна. Химийн нэгдлүүдийг диоксин/фуроны ангилал буюу аж үйлдвэрийн шаталтын дайвар бүтээгдэхүүн, фталат буюу нийлэг эдээр хийсэн бүтээгдэхүүн, үнэртэн гоо сайхан,  арьс арчилгааны тос, хумсны будаг, шингэн саван, эм болон хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд, фитоэстроген буюу эстрогений ургамлууд, фенолын үүсмэлүүд буюу фенол, аж үйлдвэрийн бохирдол, органик фосфорт буюу  гадаргын бордоо, битум үнэрт нүүрс устөрөгч  гэсэн ангилалаар тооцоолсон байна.

0 сэтгэгдэл байна.