Хөндүүр сэдэв
22
2016.02.22. 16:47 477 0

Эрчүүдийн даавар

Андрогенийн үйл ажиллагаанаас ялгарах  олон дааврын  нэг болох тестостерон нь эрэгтэй хүнийг тодорхойлох булчин, үс, бүдүүн дуу хоолой зэргийн үйл ажиллагаа, зохицуулалтыг хариуцдаг. Тэгвэл эрчүүдийн эрүүл мэндийг зохицуулж байдаг, үл үзэгдэгч даавар хэрхэн ажилладаг вэ?
Тестостерон
Булчингийн хөгжил, өөрөө өөртөө итгэлтэй байх, сексийн идэвхитэй амьдрал зэрэг нь цусан дах тестостероноос шууд хамааралтай. Гэхдээ ихэнх эрчүүд энэ  гайхалтай дааврын дутагдалд ордог байна. Энэ нь амьдралын буруу хэв маяг, хортой зуршилаас  шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тамхи, архи согтууруулах унда ахэтрүүлэн хэрэглэх, буруу хоололт, нойргүйдэл, дасгал хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалан энэ дааврын дутагдал үүсдэг байна. Мөн байгалиасаа буюу эрэгтэй хүн 30 наснаас хойш цусан дах тестостерон дааврын хэмжээ нь буурч ирдэг. Ингэснээр эрүүл мэндийн дархлаа суларч, булчингийн чангарал муудаж, бэлгийн дур хүсэл буурч эхэлдэг байна.
Андростендион
Биеэс ялгардаг  хамгийн чухал андроген –Андростендион даавар нь тестостероноос хавьгүй хүч султай боловч байгалийн хамгийн хүчтэй стеройд болдог: Эстроген даавар буюу эмэгтэй хэмээн тодохойлох дааюрын эд эсийг бүрдүүлдэг энэ даавар нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулж байдаг.
Инсулин    
Эд эсэп глюкоз хүргэж байдаг  инсулин нь энергиэр хангадаг. Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан инсулин  ялгардаг боловч биеийн хүчний ажлын дараагаар бие эрхтэн дахин сэргэхэд  инсулин  дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. Хоол хүнсийг боловсруулах явцад нойр  булчирхай инсулин ялгаруулдаг. Харин инсулиний ялгаралтын хэмжээ хэт их өсөлттэй байвал чихрийн шижин өвчин үүсдэг. Шош, бүхэл үрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь цусан дах чихрийн  түвшинг бууруулахад нөлөөлдөг. Харин биеийн хүчний идэвхитэй хөдөлгөөн хийсний дараагаар булчингийн эд эс бие организм  дах чихрийн гол хэрэглэгч болдог байна. Иймээс эрчүүд биеийн дасгал хөдөлгөөн хийж чихрийн шижингээс  сэргийлэх боломч эмэгтэйчүүдийнхээс хэд  дахин их байдаг гэнэ.

0 сэтгэгдэл байна.