Хөндүүр сэдэв
22
2016.03.25. 19:32 1 456 0

Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?

Умайн гадна хэсэгт үр тогтсон өндгөн эс байрлахыг савны гадуурх жирмэслэлт хэмээн анагаах ухаанд нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өндгөн эсийн 90-95 хувь нь үр дамжуулах  хоолой хэсэгт байгаа гэсэн үг. Зарим онцгой тохиолдолд өндгөвч, умайн хүзүүний болон хэвлийн хөндийд үр тогтдог.  Жирэмсэн эхчүүдийн нэг  хувьд тохиолддог савны гадуурх жирэмслэлт нь эхийн эндэгдлийн хамгийн гол шалтгаан болдог байна. Савны гадуурх жирэмслэлтийн гурван гол шинж тэмдэг нь  хэвлийгээр өвдөх,  сарын тэмдэг ирэхгүй байх, үтрээнээс цус гарах  байдаг. Гэхдээ эдгээр шинж тэмдэгүүд нь савны гадуурх жирэмслэлтийн  50 хувьд л илэрдэг. Савны гадуурх жирэмслэлтийн эрсдэлт хүчин зүйл нь дотуур цус алдалт, үрийн сувгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг байдаг. 19-р зуунаас өмнөх үед савны гадуурх жирэмслэлтээс үүдэлтэй эхийн эндэгдэл 50 хувьтай байсан бол энэ зууны сүүл үед хагалгаа хийгдэх болсноор эндэгдэл 5 хувь болтлоо буурчээ. Сүүлийн үед савны гадуурх жирэмслэлтийг эрт үед нь илрүүлэх боломжтой болсноор эхийн эндэгдлийн үзүүлэлт 10000-д 5-аас бага хувьтай болжээ.  Хэдийгээр савны гадуурх жирэмслэлтээс үүдэлтэй эндэгдлийн тоо буурч байгаа боловч энэ тохиолдол нилээд нэмэгдэх болсон байна.  Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүд  эрүүл мэнддээ анхаарах анхаарал нь суларч, эмнэлгийн  байгууллагад тэр бүр ханддаггүйтэй холбоотой. Иймээс ч жирэмсний эхний 3 сарын хугацаан дах эхийн эндэгдлийн үзүүлэлтээр савны гадуурх жирэмслэлттэй холбоотой эндэгдэл нэгдүгээрт бичигдсээр байгаа юм. Дээр ийм жирэмслэлтийн үед  гарах  шинж тэмдэгийн тухай товчхон өгүүлсэн. Эдгээр шинж тэмдэгүүд нь сарын тэмдэг хэвийн ирснээс хойш 6-8 долоо хоногийн дараа илэрч болно. Үүнээс гадна огиудас хүрэх, хөх хөндүүрлэх, бие сулрах,  толгой эргэх, ухаан балартах, цусны даралт буурах, дотуур цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим эмэгтэйчүүд цус алдах тохиолдолд тэр болгон савны гадуур жирэмсэлснээ мэдэхгүй өнгөрдөг нь эрүүл мэндээ эрсдэлд хүргэх гол шалтгаан болдог байна. Энэ байдал нь даамжирвал цусны даралт буурснаар ухаан алдах, пульс унах, царай нүүр цонхийх, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авахад хүргэдэг. Савны гадуурх жирэмслэлт эмэгтэйчүүдийн насны хувьд авч үзвэл 35-44 насны хооронд түлхүү ажиглагдаж байгааг эмч мэргэжилтнүүд онцолжээ.  Үрийн хоолой бөглөрсөн, хоолой доторх чөлөөт хөдөлгөөд саад учруулж буй бүхий л хүчин зүйл, үрэвсэл, наалданги үүсэх зэрэг нь савны гадуурх жирэмслэлт үүсэх гол шалтгаан болдог  байна. Үүнээс гадна савны хорт хавдарын эхэн үед ч ийм  тохиолдол илэрдэг. Мөн бэлгийн замын халдварт өвчин, шамбарам өвчний нянгаас шалтгаалдаг. Бэлгийн замын  бус гаралтай нянгийн өвчлөлийн улмаас үрийн хоолойн   хэвийн үйл ажиллагаа алдагдаж, савны гадуурх жирэмслэлтэнд хүргэдэг гэж анагаах ухаанд тэмдэглэсэн байдаг.  Үрийн суваг хоолой нь хүний үсний ширхэгтэй адилхан нарийн суваг байдаг. Үүгээр үр хөврөл дамжин үтрээнд ордог байна. Харин энэ суваг халдварт өвчний улмаас бөглөрсөн тохиолдолд өндгөн эс үтрээнд хүрч чадахгүй боогддог. Мөн үүнээс гадна халдварт,  үрэвсэлт өвчний улмаас үрийн хоолойд сорвижилт үүсч өндгөн эс үтрээнд хүрэх замыг  хаадаг байна. Бэлгийн олон хавьтагчтай байх нь эмэгтэйчүүдийн  хувьд бэлгийн замын халдварт өвчин авах, цаашлаад савны гадуур жирэмслэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

0 сэтгэгдэл байна.