Хөндүүр сэдэв
22
2016.03.25. 19:57 1 650 0

Үтрээний мөөгөнцөр таныг зовоогоод байна уу?

Нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь өөрийн амьдралынхаа туршид үтрээний мөөгөнцөр тусдаг гэсэн судалгаа байдаг  байна. Үтрээний мөөгөнцөрийн үндсэн шинж тэмдэг нь загатнах, халуу оргих, үтрээнээс  саарал өнгийн өтгөн ялгарах, зарим тохиолдолд ээдэм шиг үнэртэй зүйл гарах, бэлэг эрхтний уруул улайх, хавдах,  шээх болон бэлгийн харилцаанд ороход өвдөлт өгөх зэргээр илэрдэг. Хэдийгээр энэ өвчин нь бэлгийн үамаар халдварлах өвчний тоонд ордоггүй боловч бэлгийн хавьтагчаас халдварлагдах эрсдэлт бүлэгт тооцогддог байна. Үтрээний мөөгөнцөр нь   мөөгөнцөр, нянгийн  хэвийн хэмжээ алдагдах үед илэрдэг. Хэвийн, хамгаалалтын нянгийн түвшин  зарим үрэвсэлт өвчин намжаах зориулалтаар антибиотек хэрэглэх үед ихэсч,  мөөгөнцөртдөг. Энэ нь мөн бэлэг эрхтний дотор гэмтэл үүсэх, сорвижилтоос шалтгаалахаас гадна бэлэг эрхтний ариун цэвэрт зориулсан янз бүрийн үнэртэй угаалгын бодис, цацлага,  жирэмслэлт, дархлаа сулрах зэргээс үүддэг. Мөн сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн үед ч мөөгөнцөр үүсдэг болохыг эмч мэргэжилтнүүд тогтоогоод байгаа юм. Мөөгөнцөрийн үед үтрээнд зориулсан тосон түрхлэг, лаа, мөөгөнцөрийн эсрэг эм хэрэглэж мөөгөнцөрийг дарангуйлах эмчилгээг хийдэг. Эмчилгээний дэглэм нь зовиурын шинж тэмдэгээс хамаарч 1-7 өдөр үргэлжилдэг. Энэ өвчний эсрэг ихэнхдээ Lotrimin, Mycelex, Micatin, Monistat, Terzol, Nystatin  зэрэг эмийг  хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Мөөгөнцөрийг хэдийгээр бэлгийн замын халдварт өвчинд тооцодоггүй боловч бэлгийн хавьтагчдаа халдаах эрсдэл өндөр байдаг учраас гэр бүлийн хэн нэгэн нь мөөгөнцөртсөн бол давхар эмчилгээ хийлгэхийг эмч нар шаарддаг байна. Эрэгтэйчүүдийн  хувьд бэлэг эрхтний тээрхий загатнах, шээх үед өвдөх, улайх, арьс нь гуужих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөөгөнцөртдөг. Жирэмсний үед янз бүрийн эм хэрэглэх нь ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй  байдаг учраас лаа хэрэглэх нь илүү аюулгүй, үр дүнтэй аргад тооцогддог байна. Энэ өвчнөөс сэргийлэх олон аргачлал байдаг нь үтрээ, бэлэг эрхтнийг угаахдаа дандаа урдаас хойш чиглэсэн хөдөлгөөнөөр угааж  занших, бохирдсон эсвэл нойтон дотуур хувцасаа хурдан солих, хөвөн даавуун дотуур хувцас хэрэглэж занших хэрэгтэй. Эдгээр нь үтрээг чийглэг орчинд байхаас хамгаалдаг. Мөн пробиотектэй хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа тараг иогурт зэргийг хүнсний хэрэглээндээ  оруулах нь мөөгөнцөр өвчнөөс сэргийлэх үндэслэл болж өгдөг.

0 сэтгэгдэл байна.