Хөндүүр сэдэв
22
2016.04.5. 20:07 482 0

Секс хэдэн минут үргэлжилдэг вэ?

Арга билгэ нийлэн уусах дундаж хугацааг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Зарим хүмүүсийн  хувьд 33 секунд үргэлжилдэг бол заримынх нь 44 минут хүртэл үргэлжилдэг байна. Нас биед хүрсэн ихэнх хүмүүсийн хамгийн сонирхолтой асуултын нэг болох бэлгийн ажлын хэвийн  үргэлжлэх хугацааг тодорхойлох нэгэн сонирхолтой судалгааг Австралийн Квинслендийн их сургуулийн сэтгэл зүйч доктор Брендан Зейтч хийжээ. Хэдэн зуун мянган хүнээс авсан  судалгаагаар хамгийн богино хугацаа нь 33 секунд байсан бол хамгийн удаан үргэлжилсэн нь 44 минут байгааг тэрээр тогтоосон байна. Гэхдээ эдгээрээс эр эмд бие сэтгэл, махбодийн таашаал авах  хамгийн тохиромжтой тааламжтай дундаж хугацаа нь 5,4 минут болохыг гаргажээ. Бэлгийн ажил үргэлжлэх хэвийн хугацаанд  тухайн үедээ бэлгэвч хэрэглэсэн эс  хэрэглэсэн нь сэтгэл зүйн  таашаал авахад төдийлөн саад болдоггүйг мөн тогтоожээ.

0 сэтгэгдэл байна.