Хөндүүр сэдэв
22
2016.04.18. 18:51 3 088 1

Умайн хоргүй хавдар миом гэж юу вэ?

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог даавраас хамааралтай умайн булчингийн эдийн хоргүй хавдрыг миом гэж нэрлэдэг. Умайн булчингийн эрүүл байдал алдагдаж, эмгэгшин томрох, эд эсийн түвшинд өөрчлөлт орохыг умайн хавдар гэдэг. Ихэнх тохиолдолд умайн хананд, хэвлийн хөндий рүү түрсэн, уманд хөндий рүү түрж байрласан хавдар үүссэнээр шээх, бэлгийн харилцаанд ороход зовиур илэрдэг.
Хавдарын байрлалаас нь хамаарч 4 төрөлд ангилж үздэг байна. Энэ нь:
Умайнаас  гадагш түрсэн байрлалтай
Умайн хананд наалдаж томорсон
Умайн хөндийн доод хэсэгт байрласан хавдарын үед сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, үр зулбалт тохиолддог
Умайн хүзүүний эргэн тойронд жижигхэн хавдарууд үүсч болдог.
Ноцтой шинж тэмдэг илэрдэггүй учраас ихэнх эмэгтэйчүүд умайн хоргүй хавдар миомтой болсноо тэр бүр мэддэггүй, хугацаа алддаг байна. Хэвлийн хөндий рүү түрсэн байрлалтай хавдарын хэмжээ томорч зарим тохиолдолд шээсний суваг дардаг, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, ууц  нуруу, хэвлийн хэсэг өвдөх, зарим хүндэрсэн нөхцөлд хөл дагаж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс гадна үтрээнээс цусархаг ялгадас гарах улмаар цус багадалтанд хүргэдэг. Түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд нь:
Сарын тэмдэг сунжрах, их хэмжээтэй байх
Хэвлийн хөндийн зовиур
Жин нэмэх, ялангуяа хэвлий орчим хэт таргалсан мэт харагдах
Шээхэд зовиур үүсэх, ялангуяа шээсээ дүлж шахах шаардлагатай болох
Хөлний хойд хэсэг өвдөх
Бэлгийн харилцаанд ороход өвдөлт илрэх зэрэг байна. Хавдарын өсөлт нь тухайн хүний өндгөвчний үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг. Бага насны хүүхэд, цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд тэр бүр шинээр миом үүсдэггүй онцлогтой. Миом үүсэх гол шалтгааныг:
Дааврын тэнцвэргүй байдал тэр дундаа эстроген нэмэгдснээс
Удамшил
Гадаад хүчин зүйл буюу цацраг идэвхийн нөлөөтэй орчинд ажилладаг бол
Үргүйдэл болон дутуу төрөлт
Бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа  алдагдсан буюу таргалалт, чихрийн шижин өвчний үед
Үр хөндөлт
Удаан  хугацааны туршид сэтгэлийн хямралтай явах зэрэг нь нөлөөлдөг байна. Миомын зангилаатай байгаа эсэхийг мэдэх, ийм  хавдар үүссэн эсэхийг ихэнхдээ  хэт ягаан туяаны оношилгоогоор тогтоож, хавдар чухам хаана  байрлалтай, ямар хэмжээтэй байгааг тогтоосноор эмчилгээний аргыг сонгодог байна. Хавдарын эсийн оношилгоогоор мөн миомыг илрүүлж болдог. Эмийн эмчилгээ: Дааврын тэнцвэр алдагдснаас үүссэн миомыг прогестины дааврын бэлдмэлээр эмчилж болдог. Энэ нь дааврыг тэнцвэржүүлэхээс гадна миомыг шимэгдүүлэх замаар эмчилж болно. Мэс заслын аргаар тухайн хавдарыг авч болохоос гадна зарим хүндэрсэн нөхцөлд умайг бүтнээр нь авч эрүүлжүүлэх эмчилгээг хийдэг байна.

1 сэтгэгдэл байна.

Zulaa
2017.11.20 19:49
Mиомыг мэс ажилбраар авдаг үе ард үлдлээ.
Миома хоргүй хавдар болон аденомазизын эмчилгээний гол арга нь Умайг бүхэлд нь тайрч авах эмчилгээний арга байсан бол сүүлийн үе-н Хайф аппарат нь таныг 30 минутын дотор ямар ч мэс ажилбар нойрсуулалтгүйгээр умайн хоргүй хавдар болон аденомазизийг эмчилж байна.
Солонгост 30 жил энэ чиглэлээр дагнаж мэргэшисэн K-Clinic-д таныг уриж байна.
Умайд байрлаж буй хоргүй хавдар болон аденомазизийг өндөр давтамжтай ултра эхо аппаратын тусламжтай шарж хоргүй хавдар болон аденомазизийн эдийг үхүүлж некроз болгон эргэн тойрон дахь эдийн цусан хангамжийг таслан зогсоож өгсөнөөр цаашид аденомазиз нь томрох байлдлыг таслан зогсоож өгдөг.
Тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газрын утас: 7740-5044