Олимп
22
2016.05.5. 15:38 1 006 0

Риогийн олимпийн наадамд ээж, хүү 2 оролцоно

Удахгүй Бразилийн Рио Де Жанейро хотноо хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимп эхэлнэ. Энэ удаагийн наадамд Гүржийн тамирчин гэр бүл оролцохоор болсон нь  Олимпийн түүхэнд анхны  хос тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхлөхөөр болжээ.  Хийн гар бууны төрөлд Гүржийн тамирчин Нино Салуквадзе өөрийн хүү Цотне Мачаварианитай хамт оролцох эрхээ авсан байна. Өдгөө 18 настай Мачавариани хүүгийн хувьд Риогийн олимпийн наадам анхных нь болох бол 47 настай ээж Нино 8 дах удаагийн олимпийн наадамдаа оролцохоор болж байгаа юм байна. Нино Салуквадзе 1988 оны Сөүлийн олимпийн алтан медалийг  хуучнаар ЗХУ-ын  нэрийн өмнөөс хүртэж байсан юм. Олимпийн  мөнгө, хүрэл медальтай Ниногийн нөхөр Нино  болон  өвөө Цотнэ Вахтанг Салуквадзе нар  тэднийг дасгалжуулж байгаа юм байна. Олимпийн түүхэнд эцэг, хүүхдүүдийнхээ хамтаар нэг наадамд оролцож байсан нийт 70 тохиолдол байдаг юм байна. Тэдгээрийн 56 тохиолдол нь эцэг хүүгийн  хос, 12 тохиолдол нь эцэг охин, 2 удаа ээж, охин гэсэн хос тамирчид оролцож байжээ. Харин энэ удаа ээж хүү гэсэн анхны хос тамирчин нь тэд болж байгаагаараа онцлог юм байна.

Риогийн олимпийн наадамд ээж, хүү 2 оролцоно


0 сэтгэгдэл байна.