Олимп
22
2016.05.14. 19:11 925 0

Э. Сумъяагийн олимпийн эрхийг шилжүүлэн авсан Бабита Кумарын асуудлыг удахгүй шийднэ гэв

Монголын чөлөөт бөхийн тамирчин Э. Сумъяа  Рио 2016 олимпийн наадамд оролцох эрхээ сэргээш  хэрэглэсэн гэх үндэслэлээр хураалгасан. Түүний эрхийг Энэтхэгийн тамирчин Бабита Кумарт шилжүүлсэн боловч Рио 2016 олимпийн наадамд оролцуулах эсэхийг нь удахгүй Энэтхэгийн чөлөөт бөхийн холбоо шийдэхээр болжээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жингийн бөх Бабита болон сонгомол бөхийн 85 кг-ийн жингийн Энэтхэгийн тамирчин Равиндер Хатри нарын өрсөлдөгчид сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр олимпод оролцох эрхийг нь олгосон боловч Бабита Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон Олимпийн эрх олгох Эхний Сүүлчийн боломж тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жингийн дагах барилдаанд гарч ирээгүй, спортын ёс зүйгүй үйлдэл гаргасан гэсэн шалтгаанаар эрхээ хасуулжээ. Энэ тэмцээний үеэр Энэтхэгийн 4 тамирчин  дэвжээнд барилдахаар гарч ирээгүй. Энэ шалтгаан үндэслэлээр Бабита, түүний эгч 58 кг-ийн жингийн  Гийта Пхогат, эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жингийн Сумит, 57 кг-ийн жингийн Рахул Авар нар  Туркийн Стамбул хотноо болсон Сүүлчийн сүүлийн боломж тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан юм. Э. Сумъяагийн эрхийг хурааж,  Бабитад шилжүүлэх болсонтой холбогдуулан Энэтхэгийн чөлөөт бөхийн холбоо дэвжээнд тамирчны ёс зүйг зөрчсөн Бабитагийн асуудлыг 5-р сарын 17-нд буюу ирэх 7 хоногийн мягмар гаригт хэлэлцэхээр болсноо мэдээлжээ. "Бабита Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон  олимпийн эрх  олгох эхний тэмцээний барилдаандаа гарч ирээгүйдээ харамссан уучлал хүссэн захидлыг илгээсэн. Эрхийн төлөө бус барилдаан байсан учраас  дараа дараачийн тэмцээндээ эрч хүчээ төвлөрүүлэх сэдлээр барилдаанд гарч ирээгүй гэсэн тайлбарыг өгсөн. Түүнийг 5-р сарын 17-ны өдөр холбоонд ирэхийг сануулсан захидал илгээгээд байгаа. Түүний уучлал хүссэн хүсэлтийг хүлээн авах эсэхийг Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Бриж Бушан Шаран Сингх шийднэ. Мөн  Бабитаг Риогийн наадамд оролцуулах өөрөөр хэлбэл 2 дах боломж олгох эсэхийг  хэлэлцэж, өршөөл үзүүлэх үүргийг  сахилга батын  зөвлөлд өгөх эсэхийг холбооны ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэж Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын туслах Винод Томар мэдээлжээ. Гэхдээ зарим албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Бабита зөвхөн уучлал хүссэн хүсэлтээ илгээхээс гадна энэ сарын 15-ны дотор шалтгааны мэдэгдлээ холбогдох байгууллагад илгээх шаардлагатай юм байна. 17-нд болох хурлаар Бабитагийн эгч Гийта Пхогатад мөн өршөөл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

0 сэтгэгдэл байна.