Олимп
22
2016.05.14. 20:25 1 430 0

Зуны 18-р олимпийн наадам

1940 оны олимпийн наадмыг Япон улсын Токио хотод зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Япон улс Хятадыг эзлэн түрэмгийлснээр энэ наадмыг Хельсинкт  явуулах болсон түүхтэй. Ази тивээс анх удаа олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ алдсан Япончууд дахин 1959 онд олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх мэдүүлгээ өгснөөр Баруун Германы Мюнхен хотноо болсон Олон улсын олимпийн хорооны 55-р чуулганаар 1964 оны  наадмыг зохион байгуулах эрхийг Токио хотод олгожээ.  Анх удаа Ази тивд зохион байгуулагдсан энэ наадмаар паралимпийн тэмцээнийг ч зохион байгуулсан, анх удаа  олон улсын хэмжээнд наадмын үйл ажиллагааг телевизээр дамжуулан хүргэсэн гээд олон онцлох үйл явдалтай наадам болж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Үүнээс өмнө 1960 оны олимпийн наадмаар тэмцээн уралдааны бичлэг бүхий хуурцагийг онгоцоор тээвэрлэн дамжуулж байсан бол АНУ-д Синком холбоо харилцааны хиймэл дагуулын системээр, Европчууд Релай нэг системийг ашиглан наадмын үйл явдлыг үзэгч түмэнд хүргэсэн гэдэг. Суо бөх, жүдо  зэрэг Японд дэлгэрсэн зарим төрлийн спортын тэмцээн уралдааныг Тошибагийн шинэ өнгө дамжуулах системийн тусламжтай Токио хотын оршин суугчид өнгөтөөр хүлээн авчээ. Зуны олимпийн 18-р наадмыг 10-р сарын дундуур зохион байгуулсан нь зуны сарын халуун, 9-р сарын далайн шуурганы улиралыг өнгөрөөхтэй холбоотой байсан юм. 1964  оны 10-р сарын 10-наас 10-р сарын 24-нийг хүртэл 19 спортын 163 төрөл, зай, жинд 4473 эрэгтэй, 678 эмэгтэй, нийт 5151 тамирчин олимпийн наадмын медалийн төлөө өрсөлдсөн түүхтэй. 1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хирошима хотод болсон атомын бөмбөгдөлтийн өдөр энэ хотод мэндэлсэн Ёошинори Сакай олимпийн бамбарыг асаасан энэ наадамд БНМАУ-ын 21 тамирчин  спортын нийт 4 төрлөөр анх удаа  оролцож, олимпийн наадмын түүхийг бичилцсэн билээ. Буудлагын төрөлд Д. Ламжав, Т. Цэрэндондов, Т. Мягмаржав, гимнастикийн эрэгтэйчүүдийн төрөлд З. Нямдаваа, эмэгтэйчүүдэд Ц. Гүндэгмаа, Я. Туяа, дугуйн спортын төрөлд Л. Буудай, Ч. Саманд, Я. Баатар, Л. Эрхэмжамц, хөнгөн атлетикийн Д. Амарсанаа, эмэгтэйчүүдэд Р. Алданыш, Д. Намжилмаа, чөлөөт бөхийн төрөлд Ч. Дамдиншарав, Б. Сүхбаатар, Б. Санжаа, Д. Сэрээтэр, Ж. Мөнхбат, Х. Баянмөнх, Ө. Эрдэнэ-Очир, Ц. Санжаа нараас бүрдсэн олимпийн багийн тугчаар Ч. Найдан Токио 1964 олимпийн наадамд анх удаа оролцсон түүхтэй. Хэдийгээр манай улсын баг энэ наадмаас медаль хүртэж чадаагүй боловч цааш цаашдын олимпийн наадмын томоохон амжилтын эхлэл нь энэ байсан юм. Токиогийн зуны олимпийн наадмаас дэлхийн дээд амжилтыг 32 удаа, олимпийн дээд амжилтыг 81 удаа шинэчлэн тогтоосон байдаг юм. Энэ наадамд оролцсон ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина 2 алт, 2 хүрэл, 1 мөнгөн медаль хүртснээрээ олимпийн түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм. 18 настай байхдаа олимпийн нийт 18 медаль тэдгээрийн дотор 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж  байсан  түүний дээд амжилтыг 2012 онд АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелиппс давтсан юм. Мөн энэ удаагийн наадмаар Этиопийн  хөнгөн атлетикийн тамирчин Абебе Бикила марафон гүйлтийн алтан медалийг 2 удаагийн олимпийн наадмаас хүртсэн анхны тамирчнаар тодорсон юм. Энэ олимпийн наадмын үеэр ЗХУ-ын тэргүүлэгч Никита Хрушевийг  татан буулгасан, Хятад улсад анх удаа цөмийн туршилт хийсэн гээд олон үлй явдал давхацсан юм. 

Зуны 18-р олимпийн наадам

Зуны олимпийн 18-р наадмаас медаль хүртсэн улс орон

Албан бус байр эзлүүлэлт
Үндэсний олимпийн хороодын код
Улсын нэр
Алт
Мөнгө
Хүрэл
Нийт
1
USA
АНУ
36
28
28
92
2
URS
ЗХУ
30
31
35
96
3
JPN
Япон
16
5
8
29

0 сэтгэгдэл байна.