Олимп
22
2016.05.16. 18:38 633 0

ОХУ-ын хөнгөний тамирчид Рио 2016 наадамд оролцож чадах уу?

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэсэн гэх  дуулиант мэдээлэл өнгөрсөн жилийн 11-р сараас эхлэн дэлхий дахинаа тархсан билээ. Ингэснээр тус улсын хөнгөний тамирчид 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох  зуны 31-р олимпийн наадамд оролцох эсэх нь тодорхойгүй болсон юм. Тэднийг оролцуулах эсэхийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо шийдвэрлэх боловч уг холбооны зөвлөлийн гурван гишүүн ийм боломжийг олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм байна.  Энэ мэдээллийг АНУ-ыйн The Times  хэвлэл өгсөн юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл ОХУ-ын тамирчдыг зуны олимпийн наадамд оролцуулах эсэх асуудлыг ирэх 6-р сарын 17-нд Вена хотноо болох хурлаараа шийдэх учиртай юм. Оросын хөнгөн атлетикийн тамирчид тив дэлхийн төдийгүй олимпийн наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг. Нөгөө талаасаа АНУ ОХУ-ын эсрэг спорт, мэдээллийн дайн явуулж байгаа нь үүнд нөлөөлсөн байж мэдэхээр байгааг зарим ажиглагчид мэдээлж байгаа юм. Сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг  анх 2015 оны 11-р сард хараат бус зөвлөл болох Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг гаргаж,  Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж байгаа бүх төрлийн тэмцээн уралдаануудад Оросын тамирчдыг оролцуулахаас татгалзах хүсэлтийг гаргсан юм.  Энэ  агентлагтийн хүсэлтийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хүлээн авч  Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоог гишүүнчлэлээс түдгэлзүүлэн улмаар Москвагийн  допингийн лабораторийн үйл ажиллагааг цуцалсан юм.

0 сэтгэгдэл байна.