Олимп
22
2016.05.18. 16:55 1 144 0

Риогийн Олимпийн наадмын 31 тамирчин лицензийг цуцална

Энэ жилийн 8-р сард Бразилийн Рио Де Жанейро хотноо болох Зуны 31-р олимпийн наадамд оролцох эрхээ 31 тамирчин хасуулахаар болжээ. Олон улсын олимпийн хорооноос  спортын нийт 6 төрлийн тамирчдын лицензийг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь 2008 онд Бээжин хотноо болсон олимпийн наадмын үеэр хийгдсэн   сэргээшний шинжилгээ, түүний үр дүнтэй холбоотой юм байна. Бээжингийн олимпийн наадмын үеэр хийгдсэн 454 сэргээшийн шинжилгээг Олон  улсын олимпийн хороо дахин шалгаж байгаагаа өмнө нь мэдээлсэн юм. "Давтан шалгалт нь дэлхийн сэргээшний эсрэг агентлаг болон олон улсын холбоодтой хамтран ажиллах ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм. Риогийн олимпийн наадамд оролцох  тамирчдыг ийм давтан шинжилгээнд оруулна” гэж Олон  улсын Олимпийн хороо мэдээлжээ. Энэ ажлыг зохион байгуулахдаа 20 улсын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл гаргажээ. 31-р олимпийн наадам Рио де Жанейро хотноо 8-р сарын 5-21-ний хооронд болох юм.

0 сэтгэгдэл байна.