Олимп
22
2016.05.24. 13:58 737 0

2020 олимпийн наадмыг авлигадсан уу?

2020 онд болох хүн төрөлхтний спортын их баяр наадам  зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Олон улсын Олимпийн хорооны  ээлжит чуулганы санал хураалтаар Япон улсын Токио хотод олгосон. Тэгвэл Япончууд энэ наадмыг зохион байгуулах эрхийг авахдаа тодорхой албан тушаалтнуудыг авлигадсан гэсэн хардлага гарч эхэлжээ. Японы олимпийн хороо 2013 онд өөрийн банкны харилцах данснаас Сингапурын зөвлөх компанид 2 сая ам доллар шилжүүлсэн нь илэрч,  энэ хардлага дэгдэх үндсэн нөхцөл болжээ. Олимпийн хорооны ерөнхийлөгч Такеда өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, уг банкны шилжүүлэгт өөрийн биеэр гарын үсэг зурснаа мэдээлсэн байна. Харин Францын прокурорын газар Сингапурын зөвлөх компани нь Олон улсын олимпийн хорооны зөвлөлийн гишүүн асан Ламин Диакийн хүүгийн компани гэдгийг мэдээлээд байгаа. Үүгээр баримжаалан Токиогийн наадмыг зохион  байгуулах эрхийг авахдаа Япончууд авлига өгсөн гэсэн хардлагыг дэвшүүлжээ. Японы олимпийн хорооны ерөнхийлөгч хууль зүйн зөвлөх үйлчилгээг авахаар энэ байгууллагатай гэрээ байгуулсан, Диак болон түүний хүүтэй ямар нэгэн хувийн харилцаа байхгүй, зөвхөн Токиогийн нэр дэвшүүлэх зөвлөлийн гаргасан дүрмийг дагаж мөрдсөн гэдгээ уулзалтын үеэр илэрхийлжээ. Цаашид энэ асуудлаар нарийн шалтгалт хийгдэх хандлагатай байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.