Олимп
22
2016.07.26. 14:52 350 0

Туркийн хүндийг өргөлтийн тамирчин Риод оролцох эрхээ хасуулжээ

Олон улсын олимпийн хороо Туркийн хүндийг өргөлтийн тамирчин Сибель Озханыг Риогийн олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Өдгөө 28 настай тамирчны 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хүртсэн мөнгөн медалийг хураахаар болж байгаа юм байна. Түүний сэргээшний сорьцыг дахин шинжилгээнд оруулснаар спортод хориотой эм бэлдмэл буюу метаболит илэрсэн гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ. Олон улсын олимпийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу Олон улсын хүндийг өргөлтийн холбоо тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах, Туркийн олимпийн хороо энэ шийдвэртэй холбогдуулан 29-р олимпийн наадмын медалийг хураан авахаас гадна зохих шийтгэлийг ноогдуулах үүргийг тус тус хүлээж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.