Олимп
22
2016.09.21. 17:01 280 0

Олимпийн 4 тамирчны үзүүлэлтийг цуцлахаар болжээ

Олон улсын Олимпийн хороо Бээжин 2008, Лондон 2012 олимпийн наадмуудад оролцсон Оросын 4 тамирчны үзүүлэлтийг тэглэх шийдвэрийг гаргажээ. Тамирчдын сэргээшний сорьцыг дахин  шинжилгээнд хамруулснаар хориотой эм бэлдмэл туринаболыг хэрэглэсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэдгээр дөрвөн тамирчны 3 нь Бээжингийн олимпийн наадамд оролцсон гэж Синхуа агентлаг мэдээлжээ. Тодруулбал, жад шидэлтийн төрлөөр Бээжин 2008 олимпийн наадмын мөнгөн медальт  тамирчин Мария Абакумова, 10,000м-ийн зайн гүйлтийн төрлөөр 6-р байранд орсон  тамирчин Инга Абитова, эрэгтэйчүүдийн 400м-ийн гүйлтийн төрлөөр 23-р байрт орсон Денис Алексеев  нарын тэмцээнд гаргасан амжилтыг тэглэхээр болжээ. Мөн Лондон 2012 олимпийн наадамд оролцсон дугуйн тамирчин Екатрина Гниденкогийн амжилтыг тэглэж байна. Тэрээр энэ тэмцээнд 8-р байрт ороод байсан юм.

0 сэтгэгдэл байна.