Олимп
22
2016.09.22. 10:30 384 1

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын мэдээлэл дэлхий нийтийн анхааралд өртлөө

Энэ жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон олимпийн наадмын чөлөөт бөхийн шүүлтийн маргааны улмаас эсэргүүцлээ илэрхийлсэн Монгол дасгалжуулагчдын асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Монгол дасгалжуулагчдыг хийсэн үйлдлийнх нь төлөө гурван жил дасгалжуулах эрхийг нь хассан талаар тэргүүн нүүрэндээ мэдээлжээ. Хүрэл медалийн төлөө Узбекстаны Ихтиеор Наврузовтой хийсэн Г. Мандахнарангийн барилдааны шүүлтийг эсэргүүцсэн дасгалжуулагчид дэвжээнд хувцсаа тайлж эсэргүүцэл үзүүлсэн юм. Дасгалжуулагчдыг Дэлхийн Бөхийн Нэгдсэн холбоо олон улсын бүхий л тэмцээнд оролцох эрхийг нь 2019 он хүртэл хасчээ. Үүнээс гадна Монголын Чөлөөт бөхийн холбоонд 50,000 швейцарь франкийн торгууль хүлээлгэх шийдвэрийг гаргасан байна. Дэлхийн Бөхийн Нэгдсэн  Холбоо Г. Мандахнаранг барилдаан өндөрлөхөөс 18 секундын өмнө өрсөлдөгчөөсөө зугатсан нь торгуулийн оноо авахад хүргэсэн гэж үзсэн байна.

1 сэтгэгдэл байна.

kkkkk
2016.09.22 11:06
iim yum bolsoniig bugd medej baigaa.oiriin yued haan ymr medeeleldeer garav eh survalj aaa.ali huuchnii medeelee davtaat bna uu kkk