Олимп
22
2016.09.22. 16:01 229 0

Токио хотноо 2020 оны олимпийн тугийг өргөлөө

Энэ долоо хоногийн лхагва гаригт Японы нийслэл Токио хотноо 2020 оны олимпийн болон паралимпийн тугийг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Токио хотын захирагч Юрико Койкэ Рио де Жанейро хотоос эх орондоо очсон даруйдаа энэ ёслолын ажиллагааг  зохион байнуулсан юм.  Нийслэл хотын захирагчийн нэрэмжит талбайд 3000 хүн цугларч Рио де Жанейро хотын захирагчийн гардуулсан тугийг өргөж Токио хотынхон өөртөө хүн төрөлхтний спортын их баяр наадмыг зохион байгуулах асар хүндтэй үүрэг хүлээснээ зарласан юм. Киодо агентлагийн уламжилснаар  олимпийн туг далбаа Токио хотын дүүргүүдээр, Япон улсын  баруун хойд бүсийн Ивата, Мияги, Фукусима зэрэг засаг  захиргааны мужуудаар аялах юм байна.

0 сэтгэгдэл байна.