Олимп
22
2016.09.23. 11:04 182 0

Олимпийн наадмаас хүртсэн медалийнхаа тоогоор урамшуулал авна

Энэ жилийн 8-р сард Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн наадамд амжилт үзүүлсэн ОХУ-ын   спортын холбоод медаль хүртсэн тамирчдынхаа тоогоор урамшуулал авахаар болсон байна.  Бүх Оросын зуны спортын холбооны ерөнхийлөгч Владимир Лисиний гаргасан санаачлагыг энэ сарын 21-нд болсон их хурлаар хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр Оросын спортын холбоод тамирчдынхаа хүртсэн медалийн тоогоор 1 сая рублийн урамшуулал  хүртэхээр болж байгаа юм байна. Урамшуулалыг спортын холбоод тамирчин, дасгалжуулагчдад олгох цалин хөлс хийгээд холбооны материаллаг баазыг хангах, сэргээшний эсрэг сурталчилгаа хийхэл зарцуулах эрхтэй байх юм. Риогийн олимпийн наадмаас Оросын шигшээ баг нийт 56 медаль хүртсний 19 нь алт, 18 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэрээр 4-рт эрэмбэлэгдсэн юм.

0 сэтгэгдэл байна.