Олимп
22
2016.09.29. 10:47 342 0

Боксчин Б. Түвшинбатын хожлын төлөө бооцоо тавьсан тамирчдад шийтгэл хүлээлгэжээ

Олон улсын олимпийн хороо өчигдөр Ихбританийн Антони Фовлер, Стивен Доннелли нарыг олимпийн наадмын дүрэм журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага ноогдуулах шийдвэр гаргажээ. Аливаа спортын тэмцээн  уралдаанд оролцогчид бооцоо тавихыг хориглосон байдаг юм байна. Харин өдгөө 24 настай Ирландын  тамирчин Конлон өөрийн жингийн боксчдын дунд бооцоо тавьсан нь шийтгэл хүлээх нөхцлийг бүрдүүлжээ. Хэдийгээр багахан хэмжээний мөнгөөр бооцоо тавьсан боловч Олимпийн наадмын үеэр бооцоо тавихыг хориглосон багийн гэрээг сайтар уншиж танилцалгүйгээр 8-р сарын 8-9-ний өдрүүдэд бооцоо тавьж дүрэм зөрчсөн нь буруутгах үндэслэл болсон гэж Олон улсын олимпийн хорооны  шийдвэрт тусгагджээ. 2012 оны хөнгөн жингийн хүрэл медаль Конлон Олимпийн тамирчдын хотхонд уйдсандаа цагийг зугаатай өнгөрүүлэхээр бооцоо тавьсан гэдгээ мэдүүлсэн байна. Түүнтэй адил Риогийн наадамд амжилт муутай оролцсон Фовлер, Доннелли нар өөрсдийн өрсөлдөгч Монголын тамирчин Б. Түвшинбатыг дэмжиж бооцоо тавьсан боловч мөнгөө алджээ. Тэд нийтдээ 8 удаад бооцоо тавьсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

0 сэтгэгдэл байна.