Олимп
22
2016.10.14. 16:16 388 0

Хүндийг өргөгч Ө. Чагнаадорж сэргээш хэрэглэсэн гэж Олон улсын хүнд атлетикийн холбоо үзжээ

Өчигдөр Олон  улсын хүнд атлетикийн холбоо сэргээш хэрэглэхийг хориглосон дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 4 тамирчинд хариуцлага тооцохоор болжээ. Уг байгууллагын албан ёсны сайтаар уламжилсан мэдээллээс үзэхэд Рио 2016 олимпийн наадамд оролцсон 4 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон юм байна. Сэргээш хэрэглэсэн гэх 4 тамирчны Олимпийн наадмын үеэр гаргасан амжилтыг тэглэж байгаагаас гадна тус бүрт  нь хариуцлага ноогдуулахаар болсон байна. Үүгээр Польшийн тамирчин Томаш Зелински норандростерон төрлийн эм, Кыргызийн тамирчин Артыков Иззат стричнин эм бэлдмэл, Монгол улсын тамирчин Ө. Чагнаадорж,  Румынийн Габриэль Синкраян тестостерон эм бэлдмэл хэрэглэсэн гэсэн дүгнэлт  гарсан байна. Кыргызийн тамирчин Артыков Рио 2016 олимпийн наадамд 69хүртэлх жингийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Румынийн тамирчин Синкраян 85 кг-ийн жинд өрсөлдөж мөн хүрэл медаль хүртжээ. Манай улсын тамирчин Ө. Чагнаадорж  56 кг-ийн жинд өрсөлдсөн юм. Эх сурвалж: http://www.iwf.net/2016/10/13/public-disclosures-7/

0 сэтгэгдэл байна.