Олимп
22
2016.11.22. 13:23 322 0

Лондонгийн олимпийн 4 медальтан сэргээшийн шалгалтанд бүдэрлээ

2012 онд Лондон хотноо болсон олимпийн наадамд оролцсон 4 тамирчны олимпийн медалийг хураах тухай шийдвэрийг Олон улсын Олимпийн хороо гаргажээ. Молдавын хүнд атлетикч Анатолий Кырык, Кристина Йова, Белоруссын Ирина Кулеша, Арменийн Рипсима Хуршудян нарын сорьцонд сэргээш илэрчээ. Кристин Йова 53 кг-ийн жинд, Кырык 84 кг-ийн жинд, Кулеша 75 кг-ийн жинд, Хуршудян +75 кг-ийн жиншгээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм.  Йова, Кырык нарын шинжилгээний сорьцноос туринабол, Кулеша Хуршудян нарынхаас туринабол, станозолол зэрэг эм бэлдмэл илэрчээ. Мөн Олон улсын Олимпийн хороо Лондонгийн олимпийн  зээрэнцэг шидэлтийн тамирчин Александр Дрыголягийн амжилтыг тэглэх шийдвэрийг гаргасан байна.  Зээрэнцэг шидэлтээр 34-р байрт бичигдсэн түүний шинжилгээний сорьцоос мөн л сэргээш илэрчээ. Түүнээс гадна Гүржийн хүнд атлетикч Рауль Цирекидзе, Украйны уртын харайлтын тамирчин Маргарита Твердохлеб, Казакстаны хүнд атлетикч Алмас Утешов нарын  үзүүлэлтийг тэглэхээр болжээ. Эдгээр тамирчдад олон улсын спортын холбоод ямар хариуцлага тооцохоо удахгүй шийдэх юм байна.

0 сэтгэгдэл байна.