Олимп
22
2016.11.24. 13:00 257 0

Лондон 2012 Олимпийн алтан медальт Илья Ильян медалиа хураалгахаар болжээ

Казакстан улсын хүндийг өргөлтийн тамирчин Илья Ильян Олимпийн алтан медалиа хураалгахаар болжээ. Олон улсын Олимпийн хорооноос гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу Казакстан улсын олимпийн хороо  тамирчинтай хариуцлага тооцохоор болж байгаа юм байна. Бээжин 2008, Лондон 2012 олимпийн наадмын үеэр өгсөн  сэргээшний шинжилгээний сорьцод дахин шалгалт хийснээр түүнийг сэргээш хэрэглэсэн гэж Олон улсын Олимпийн хороо мэдээлсэн юм. Эрэгтэйчүүдийн 94 кг-ийн жингийн хүндийг өргөлтийн 2008, 2012 оны амжилтуудыг нь тэглэж, медалиудыг нь хураах юм. Илья алтан медалиа хураалгаснаар Лондон 2012 олимпийн наадмын 5-р байр эзэлсэн Ираны тамирчин Сайед Мохаммадпур алтан медаль авах эрхтэй болж байна. Мөнгөн медалийг 8-р байрт орсон БНСУ-ын тамирчин Ким Мин Жае, 9 дэх байрт орсон Поле Томаз хүрэл медалийг тус тус хүртэхээр болж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.