Олимп
22
2017.01.3. 11:19 435 0

Өвлийн олимпийн сэргээшний шинжилгээний дүгнэлт 2 сарын дараа гарна гэжээ

ОХУ-ын Сочи хотноо одоогоос 3 жилийн өмнө болсон өвлийн олимпийн наадмын үеэр  зохион байгуулагч улсын тамирчдад хийсэн сэргээшний сорьцуудад хийсэн шинжилгээний хариу 2 сарын дараа гарна гэж Олон улсын олимпийн хорооны гишүүн  Герхард Хейберг мэдээлжээ. Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн тэргүүн Ричард Маккларенаар удирдуулсан хараат бус зөвлөлийн 2 дахь удаагийн илтгэлтэй холбогдуулан Олон  улсын Олимпийн хороо 2010, 2014 оны өвлийн олимпийн, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд оролцсон ОХУ-ын тамирчдын сорьцыг дахин шинжилж эхэлсэн юм.  "2014 оны  олимпийн наадамд оролцсон Оросын бүх тамирчдын сорьцонд шинжилгээ хийх тусгай зөвлөлийг томилсон. Энэ ажлыг  богино хугацаанд хийж гүйцэтгэх ёстой. 2018 онд Пхенчханд бид олимпийн наадмаа зохион байгуулах учраас үүнээс өмнө бид чухам юу болж байгааг тодорхойлсон байх шаардлагатай байна” гэж Хейберг өгүүлжээ. 2018 оны өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пхенчхан хотноо 2-р сарын 9-25-ны хооронд болох юм. Энэ асуудлаас улбаалан ОХУ өөрийн нутагтаа зохион байгуулахаар төлөвлөсөн хэд хэдэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ цуцлахаар болж байгаа юм. Тухайлбал, бобслейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, биатлоны дэлхийн цомын тэмцээн, цанын спорт, уулын цанын дэлхийн цомын тэмцээний аварга шалгаруулах тэмцээнийг цуцлаад  байна. Ингэснээр эдгээр тэмцээнүүдэд оролцохоос татгалзаад байсан гадаадын олон орны тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ эргэн сэргээж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. 

0 сэтгэгдэл байна.