Олимп
22
2016.02.20. 18:46 1 225 0

Казакстан улсын Олимпийн шигшээ багийн хувцсыг “шоолов”

Энэ наадамд оролцох баг тамирчдын хувцсыг зарим улс орнууд бэлтгэснээ мэдээлж эхэлсэн байна. Харин Казакстаны олимпийн шигшээ багийн тамирчдад зориулсан хувцас олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Астана хотноо танилцуулагдсан олимпийн багийн хувцсыг Казакстаны иргэд өөрсдийн Казнет сүлжээгээр шүүмжилж, цэвэрлэгчийнхтэй адилхан байгааг илэрхийлж эхлээд байгаа юм байна. "Олимпийн шигшээ багийнханд зориулан гаргасан хувцасны загвар нь олимпийн наадмыг карнавалтай зүйрцүүлсэн загвартай болжээ. Техникийн хувьд тусгай хувцас гэж харагдахгүй байна. Наадмыг зохион байгуулаx улсын цэвэрлэгчдийн хувцастай ижилхэн юм. Ийм хувцастай хүмүүс олимпийн наадмын цайг л зөөх байх. Медаль аваагүй хүмүүс энэ хувцасаа өмсөөд гэртээ харих нисэх тийзээ авах мөнгөө цуглуулж, зоогийн газарт ажиллавал зохилтой” гэж зарим иргэд дургүйцлээ илэрхийлжээ. Зарим хүмүүс тамирчдын хувцас нь нисэх компанийн ажилтнуудын хувцастай ижил болсныг ч өгүүлж, бусад улсын хувцасны загваруудыг харьцуулж, улсаа төлөөлөн оролцох баг тамирчидаа аятайхан харагдуулахад анхаарахыг шаардаж эхлэсэн байна. 1980-аад оны хувцасны загварыг санагдуулсан энэ  загварын сонголт нь эцсийн шийдвэр биш гэдгийг олон нийтийн дургүйцлийг хүлээн авсныхаа дараагаар Казакстаны олимпийн наадмыг зохион байгуулах хороо мэдээлсэн байна. тэд иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, хэд хэдэн загварыг дахин танилцуулахаа мэдэгджээ.


Белоруссийн олимпийн тамирчдын хувцасны загвар


АНУ-ын олимпийн тамирчдын хувцасны загвар

0 сэтгэгдэл байна.