Олимп
22
2016.03.26. 18:10 802 0

2020 оны олимпийн наадмын билгэ тэмдгийг ирэх сард танилцуулна

Хүн төрөлхтний спортын их баяр наадам 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулагчид энэ наадмын билгэ тэмдгийг 4-р сарын 25-ны өдөр олон нийтэд танилцуулахаар болжээ. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн 7-р сарын 24-ний өдөр наадмын билгэ тэмдгийн анхны хувилбарыг олон нийтэд танилцуулсан юм. Гэхдээ энэ билгэ тэмдгийг зохиогчийн эрх  зөрчсөн гэсэн үндэслэлээр  ашиглахыг хориглосон юм.Японы мэргэжлийн загвар зохион бүтээгч Кэндзиро Саногийн боловсруулж танилцуулсан  билгэ тэмдгийг олон нийтэд  танилцуулсны дараагаар Бельгийн иргэн Оливье Дэби өөрийнх нь санаа байсан гэсэн үндэслэлээр 8-р сарын 14-ний өдөр Олон улсын олимпийн хороонд гомдол гаргаж, цаашид уг билгэ тэмдгийг ашиглахыг хориглосон юм. Гэхдээ наадмыг зохион байгуулагчид Дэбигийн  боловсруулсан билгэ тэмдэг нь олон нийтэд танилцуулагдсан эмблемээс ондоо гэдгийг баталсан ч олон нйитийн дунд шуугиан тарьсныг үндэслэн ашиглахаас татгалзсан юм. Үүний дараагаар 2020  оны олимпийн наадмыг зохион байгуулагчид 18-аас дээш насны гадаадын болон Япон иргэдийн дунд нээлттэй уралдаан зарласан юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ 14,000 билгэ тэмдгийн санал хүлээн аваад байгаа гэж зохион байгуулагчид мэдээллээ. Эдгээрээс зохион байгуулагчдын дийлэнх олонхийн саналыг авсан олон тооны хувилбарыг дэвшүүлж,  4 шинэ хувилбарыг шалгаруулах юм байна. Тэдгээрийг  10 хоногийн хугацаанд олон нийтийн санал хураалтыг явуулахаар төлөвлөөд байгаа юм  байна. Ирэх 4-р сарын 8-ны өдөр 2020 оны олимпийн наадмын билгэ тэмдгийн Интернэт болон шуудангаар иргэдээс хамгийн олон санал авсан билгэ тэмдэгийг  шалгаруулж, 4-р сарын 25-ны өдөр эцсийн хувилбарыг зарлан мэдээлэх юм. Билгэ тэмдгийн уралдаанд шалгарсан иргэнд 1 сая иен буюу 8121 ам долларын мөнгөн урамшуулал, олимпийн  наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох урилгаар шагнах юм байна. Зуны олимпийн 32-р наадам Японы нийслэл Токио хотноо 2020 оны 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ

0 сэтгэгдэл байна.