Дэлхий дахинд
22
2016.04.28. 18:36 140 0

Японы Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Японы ерөнхий сайд Шинзо Абе ирэх 5-р сарын 1-7-ны хооронд  Европт хийх айлчлалынхаа үеэр ОХУ-д айлчлал хийхээр болсон байна. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга мэдээлжээ. "Ерөнхий сайд Шинзо Абе 5-р сарын 1-7-ны хооронд Европын 5 улс, тэр дундаа Ихбритани, Герман улс, ОХу-д айлчлал хийнэ” хэмээн Суга мэдээлэлдээ өгүүлжээ. Үүнээс өмнө ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сочи хотноо Японы ерөнхий сайдтай 5-р сарын 6-ны өдөр албан ёсны уулзалт хийнэ, энэ уулзалт нь 2 улсын харилцааны хөгжилд нэн чухал байр суурь эзлэх юм гэсэн мэдээллийг өгч байсан юм.

0 сэтгэгдэл байна.