Дэлхий дахинд / Сонин хачин
22
2016.09.13. 14:39 590 0

Хилари Клинтон мөн эсэхэд эргэлзэж эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа хатагтай Хилари Клинтоны тухай таагүй мэдээллүүд хөвөрч эхлээд байна. 2001 оны 9-р сарын 11-ний гэмт халдлагад өртөн амь үрэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааны үеэр хатагтай Хилари Клинтон ухаан алдаж унаснаар тус улсын төрийн өндөр дээд албан тушаалтан эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн байр сууриа ихэнх иргэд илэрхийлж эхэлсэн  юм. Тэгвэл олон нйитийн сүлжээ сайт хэрэглэгчид өнгөрөгч баасан гаригт олон нийтийн өмнө ил гарч, ухаан алдсан Хилари Клинтон чухам өөрөө байсан эсэхэд эргэлзэж эхэлснээ өгүүлэх болжээ. Зарим хэрэглэгчид Хилари Клинтоны 2 зургийг харьцуулж, хамар, чих, биеийн хэлбэр галбир нь ондоо байгааг өгүүлэх болсон байна. Өөрөөр хэлбэл,  тэд Хилари Клинтон  өөрийн ихэр хувилбараа ашиглаж байгаа гэсэн хардлага төрөх болжээ.  Тэдний үзэж байгаагаар жинхэнэ  Хилари Клинтоны хамрын үзүүр бага зэрэг дээшээ өргөгдсөн  бол түүний шинэ ихрийнх нь хамрын үзүүр доошоо байгаа юм байна. Мөн тэдгээрийн чихний хэмжээ  өөрөөс гадна биеийн галбир тэр дундаа хөл нь өөр байгааг  ажиглажээ. Түүний хувилбар нь жинхнээсээ 10 кг-аар туранхай байгаагаас гадна хөл нь жижигхэн байгаа зэргээс харж ийм дүгнэлт хийх болсон гэнэ. Зарим хэрэглэгчид Хилари Клинтон Паркинсон өвчин туссан учраас олон нийтийн өмнө ил гарах зарим тохиолдолд ийм хувилбараа илгээдэг болсон гэсэн мэдээллийг өгч эхэлсэн
байна.

  2016 оны 9-р сарын 11                                                  2016 оны 7-р сарын 7

           

 

0 сэтгэгдэл байна.