Дэлхий дахинд
22
2016.11.22. 17:57 195 0

Ерөнхийлөгч Пак Гын Хэг шалгах ажлын хэсэг байгуулна

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Сайд нарын танхимын хурал зохион байгуулж, Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбогдох асуудлаар мөрдөн байцаах ажлын хэсгийг томилохоор болж байна.  Ням гаригт прокурорын газар удаан хугацааны туршид нөхөрлөсөн Чой Сүүн Сил болон бусад 2 зөвлөх асангийн хэрэгт Пак Гын Хэг холбоотой байж болзошгүй гэсэн дүгнэлт үйлдсэн юм. Чойг мөнгө угаасан, эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахыг санаархсан гэх хэрэгт буруутгаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх асан Чонг Бумыг мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт, ерөнхийлөгчийн зөвлөх асан Жеонг Хо Сеонгийг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг Чойд нийлүүлсэн гэх хэрэгт буруутган шалгаж байна. Ням гаригийн орой Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өмгөөлөгч прокурорын гаргасан дүгнэлтийг  няцааж байгаагаа мэдээлж прокурорын газраас Ерөнхийлөгчийг шалгахтай холбогдсон санал зардан дуудахад ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй юм. тэрээр Ерөнхийлөгч  засгийн газраас хараат бус, тусгай зөвлөлийн мөрдөн байцаах, шалгах ажиллагаанд бэлтгэнэ гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн энэ удаагийн  сайд нарын танхимын хурлаар Солонгосын олон нийтийн дундах эсэргүүцлийн жагсаалыг өдөөж байгаа бас нэгэн  шалтгаан болсон Ерөнхий аюулгүй байдал,  Батлан хамгаалахын мэдээлэл харилцан солилцох гэрээний талаар хэлэлцэх хандлагатай байна. БНСУ-ын батлан хамгаалахын сайд Хан Мин Коо Японы элчин сайд Яасумаса Нагаминтэй лхагва гаригт энэ  гэрээнд гарын  үсэг зурах төлөвтэй байгаа юм. Энэ гэрээг байгуулвал тус улс Япон улсын талтай цэрэг батлан хамгаалахын тагнуулын мэдээллийг харилцан солилцох боломж нь нээгдэх юм. Харин Солонгосын улс төрийн сөрөг хүчнийхэн энэ гэрээг байгуулахаас татгалзахыг шаардсан  тогтоолыг өргөн бариад байгаа юм. Үүнээс гадна батлан хамгаалахын сайд Ханыг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардаж байна. Даваа гаригийн орой Сөүл хотноо 200 гаруй иргэнийг хамарсан дээрх гэрээг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийг огцрохыг  шаардсан  жагсаал цуглаан болсон юм.

0 сэтгэгдэл байна.