Дэлхий дахинд
22
2016.11.28. 12:24 490 0

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал өрнөсөөр байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо улс төрийн дуулиан шуугианд холбогдсон ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаал цуглаан өрнөсөөр байна.  Бямба гаригаас ням гаригт шилжих шөнө  болсон энэ жагсаал нь 1987 онд болсон ардчилалын төлөөх жагсаалаас хойш хамгийн өргөн хүрээг хамарсан гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Энэ удаагийн жагсаалд 270 мянган иргэн оролцсон гэж цагдаагийн  байгууллагаас мэдээлж байгаа юм. Пак Гын Хэ ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан уриа  лозунг барьсан олон нийт ерөнхийлөгчийн ордон хүрэх 200 м-ийн зайд алхан жагсчээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт тус улсын прокурорын газар ерөнхийлөгч Пак Гын Хэг эртний анд нөхөр Чой Сун Сил болон 2  зөвлөхийн хамт хуйвалдсан хэмээн буруутгасан юм. Тус улсын  улс төрийн сөрөг хүчний 3 нам бямба гаригт тусгаарчилсан уулзалт хийж ерөнхийлөгчийг үүрэгт хугацаанаас нь өмнө огцруулах тухай шаардлагыг гаргахаар болсон юм. Шаардлагыг хүчин төгөлдөр болгоход хууль тогтоох дээд байгууллагын 28 гишүүний санал шаардлагатай байгаа юм.

0 сэтгэгдэл байна.