Дэлхий дахинд
22
2016.12.19. 12:33 225 0

Чой Сун Силийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албантушаал, нэр хүндэд нөлөөлсөн түүний найз Чой Сун Силтэй холбоотой шүүх хурал өнөөдөр эхэлж байна. Энэ  шүүх хурлаар прокурорууд Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа нь  үнэхээр үндэслэлтэй эсэхийг тогтоох юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Чой Сун Силд төрийн нууцыг  задруулсан, албан тушаалаа ашиглаж өөрийн найздаа хөрөнгө мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох юм байна.  Энэ удаагийн шүүх хурлаар Чой болон Пакын  2 туслахтай холбоотой хэргийг Сөүл хотын дүүргийн төв шүүхэд хэлэлцэх юм. Анхны шүүх хуралд Чой оролцох эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Чой болон Пакын бодлогын зөвлөх, нарийн бичиг Ан Чонг Бумыг төрийн бус 2 ч байгууллага үүсгэн байгуулж, компаниудаас 65 сая ам долларын хандив тусламж үзүүлэхийг дарамталж шарсан хэрэгт буруутгаж байгаа. Прокурорын газар Чой Пакын хүсэлтээр эдгээр сангийн үйл ажиллагааг явуулж байсан гэж үзэж байгаа юм.  Харин Ерөнхийлөгчийн нарийн бичиг Жеонг Хо Сеонгийг  Пакын хүсэлт шаардлагын дагуу Чой Сун Силд төрийн нууцын зэрэглэлд хамаарагдах 47 баримт бичгийг шилжүүлсэн хэрэгт буруутгаж байна. 2015 оны 7-р сард  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ хэд хэдэн нөлөө бүхий бизнес эрхлэгчидтэй уулзаж, спорт соёл урлагийг дэмжих сан байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэж прокурорын газар  мэдээлсэн юм. Гэхдээ Пак Гын Хэ үүнийг няцааж байсан удаатай. Энэ дуулиан шуугианы улмаас Пак Гын Хэг ерөнхийлөгчөөс  огцруулах хүртэл санал асуулга явуулах, улс төрийн тогтворгүй байдалд хүргэсэн юм. Өдгөө тус улсын иргэд  Пак Гын Хэ үнэхээр эдгээр хэрэгт холбоотой эсэхийг нотлох Чойн мэдүүлэгт анхаарлаа хандуулж байна гэж Өмнөд Солонгосын талаас мэдээлж байна.

0 сэтгэгдэл байна.