Дэлхий дахинд
22
2017.01.3. 13:34 247 0

Шри Ланкийн боомтын үйл ажиллагааг Хятадууд хариуцна

Шри Ланкийн далайн боомтын үйл ажиллагааг Хятадын аж ахуйн нэгж  100 гаруй жил хариуцах гэрээг байгуулахад тун дөхсөн гэж Шри Ланкийн  засгийн газрынхан мэдээлжээ. Хамбантота боомт нь Шри Ланзийн өмнөд хэсэгт оршдог. Өдгөө  Хятадын 1,4 тэрбум ам долларын  зээлээр боомтын барилгын шинэчлэлийн ажлыг   санхүүжүүлж байгаа юм байна. Боомтын засвар шинэчлэлийн ажил дууссанаар Өмнөд Азийн хамгийн том далайн боомт хот болох учиртай юм байна. Шри Ланкийн засгийн газар Хятадын аж ахуйн нэгжийн хооронд байгуулах гэрээгээр Хятадын тал боомтын 80 хувийн хувьцааг эзэмших юм байна. Түүнчлэн боомтын үйл ажиллагааг 99 жил хариуцах, боомтын аюулгүй байдлыг хамгаалах, хангах үүргийг Хятадын тал хариуцахаар болж байна. Шри Ланкийн засгийн газрын зарим гишүүд боомтын аюулгүй байдлыг  Хятадын тал хариуцснаар тус улсын  тэнгисийн цэргийн хөлөг онгоц хийгээд шумбагч хөлөг онгоцнууд хяналтгүй байрлах боломж бүрдэнэ гэсэн асуудлыг сөхөж байна.  Шри Ланкийн болон Хятадын хөрш  улс орнууд тухайлбал, Энэтхэг улс Шри Ланкийн улс төрийн бодлого үйл ажиллагаа хийгээд энэ бүс нутаг дахь Хятадын нөлөө нэмэгдэх эсэхийг анхааралтай ажиглаж эхэлсэн  гэсэн мэдээлэл ирж байна.

0 сэтгэгдэл байна.